Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Үндэсний радио өргөн нэвтрүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь /Цуврал №6/

2021.01.28

1960 онд ашиглалтанд орсон урт долгионы ДСВ-150 кВт-ын станц нь тасралтгүй 20 жил ажиллаж, техникийн үзүүлэлтүүд шинэ стандартын шаардлагад нийцэхгүй болж найдвартай ажиллагааны түвшин багасч, сонсголын чанар буурсан байлаа. Энэ үед ЗХУ-ын буцалтгүй тусламжаар тус улсын Холбооны яамны барилга монтажын мэргэжилтэнүүд БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойн босгон дээр буюу 1984 оны 11 дүгээр сарын 15 өдөр Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын 3-р өргөтгөлийг ашиглалтанд оруулав. Энэхүү өргөтгөлөөр урт, дунд долгионы ДСВ-1000 кВт –ын “Тайфун” станц, 305 метр өндөр АРРТ маркийн урд долгионы антен-фидерийн систем, 156 метр өндөртэй 8 цамхаг бүхий СВ 4х4 маркийн дунд долгионы антен-фидерийн систем бүхий иж бүрэн барилга байгууламж бүхий нийтдээ 8070,0 мянган рубль буюу тэр үеийн ханшаар 8970,0 мянган ам.долларын өртөгтэй дэд бүтэц бүхий цогцолборыг барьж байгуулсан юм.

1984 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төв станцын 3-р өргөтгөлийн барилга.

“Тайфун” станц нь тус бүрдээ хоёр блокоос бүрдэх 500 кВт-ын хүчин чадалтай урт ба дунд долгионы нэвтрүүлэгч бөгөөд өдөр бүрийн 09.00-15.00 цагуудад нийлбэр хүчин чадлаараа/1000 кВт/ урт долгионы 164 кГц /1829 метрийн долгион/давтамж дээр 800-1000 км радиус нутаг дэвсгэрт МР-ийн 1-р программыг, 17.00-22.00 цагт дунд долгионы 990 кГц –ын давтамж дээр “Монголын дуу хоолой” радио станцын нэвтүүлгийг 120 градусын Азимуттай антеннаар зүүн, зүүн өмнөд Азийн улс орнууд руу тус, тус дамжуулан нэвтрүүлж байв. 1991 он хүртэл буюу үнэ ханш нэг дахин унасан жилээс эхлэн улсын төсвийн санхүүжилттэй холбоотойгоор 1000 кВт-ын хүчин чадлаар ажиллуулахгүй, 500 кВт -аар ажиллах болсон бөгөөд орон нутаг дахь ДСВ-150 кВт-ын станцууд ч мөн хагас чадлаар буюу 75 кВт-аар ажиллах болсон юм.

1984 онд ашиглалтанд орсон ДСВ-1000 кВт хүчин чадалтай станц

“Тайфун” ДСВ-1000 кВт нэвтрүүлэгч нь:

  • Хүчин чадал: нэг блокоор 500кВт, хоёр буюу нийлмэл блокоор 1000 кВт
  • Ажиллах боломжтой давтамжийн зурвас: Урт  долгионд  150-275 кГц, Дунд  долгионд  252-1605 кГц, АРРТ маркийн 305 метр өндөр цамхаг бүхий урт долгионы 180метр өндөртэй 8 цамхагаас бүрдэх СВ4х4 дунд долгионы антен-фидерийн байгууламжтай, 4000 кВа чадалтай ТМ-4000/35 маркын хоёр хүчний трансформатор бүхий 35000 вольтын шинэ дэд станцтай
  • Суурилагдсан хүчин чадал буюу нэг цагт зарцуулах эрчим хүч нь: 750 Квт/цаг

Тайфун станцын антенн фидерийн байгууламж нь урт ба дунд долгионы гэсэн хоёр хэсгээс бүрдэхээс гадна мөн аль нэг нэвтрүүлэгчээ эквивалент антеннд ачаалах боломжтойгоор хийгдсэн нь эфирт ажилаагүй нэвтрүүлэгчийг эквивалент антеннд холбож засвар үйлчилгээ, хэмжилт тохируулга хийх, техникийн боломжийг бүрдүүлсэн байлаа.

Тайфун станцын техникийн өгөгдөлүүд

305 метр өндөртэй урт долгионы антен

Тус бүр нь 156 метр өндөртэй 8 цамхагаас бүрдэх дунд долгионы антен-фидерийн систем

“Тайфун” нэвтрүүлэгчийн ДВ ба СВ антены коммутатор

“Тайфун” ДСВ-1000 кВт хүчин чадлаар ажиллах үеийн урт долгионы тархалтын хүрээний зураглал.

“Тайфун” СВ-500 кВт хүчин чадлаар ажиллах үеийн дунд долгионы тархалтын хүрээний зураглал.

1985 онд Дорнод аймгийн РӨНС-ын хоёрдахь өргөтгөлөөр дунд долгионы 1000 кВт хүчин чадалтай “Прибой” станц ашиглалтанд орж, Монгол Улсаас зүүн өмнөд Азийн нутаг дэвсгэр рүү дунд долгионоор радио нэвтрүүлэг дамжуулах болсон юм. Энэ станцыг тухайн үедээ ЗХУ-ын тусгай нэвтрүүлэгт ихэвчлэн ашиглалдаг байв.

Дорнод аймагт 1985 онд ашиглалтанд орсон СВ-1000 кВт хүчин чадалтай станц

“Прибой” станцын техникийн өгөгдлүүд

Монголын Үндэсний радиогийн тархалтын хүрээний зураглал /1965-2014он/

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

Чингэлтэй дүүргийн 8 өрхийн эмнэлэг Старлинктэй боллоо

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.05.09/ Чингэлтэй дүүргийн өрхийн найман эмнэлэгт Старлинк төхөөрөмж гардууллаа.  140,000 гаруй хүн амтай Чингэлтэй дүүрэгт 13 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс найман төв интернэтийн хүртээмжийг сайжруулах хүсэлтээ Ц.Баатархүү сайдад уламжилсны дагуу тэрбээр G-Mobile компанитай хамтран уг асуудлыг шийдвэрлэж, төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Старлинк төхөөрөмж нь өндөр хурдны, тогтвортой интернэтээр хангаж, телемедицин, цахим бүртгэл, алсын оношилгоо, эмч нарын сургалтыг дэмжин, өвчтөнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулна.

Жайкатай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ийн Зүүн ба Төв Азийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.03.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнгөрсөн 2022 онд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулсныг онцлон, Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байгаа явдалд төслийн оролцогч талууд, хамрагдаж буй албан хаагчдын өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ. ЖАЙКА-ийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн суурь судалгаа боловсруулах төслийн хүрээнд мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, цахим шилжилтийг түргэсгэх зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх талаар танилцуулж, энэхүү судалгааны төслийг ЦХХХЯ дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яам Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг 2023 онд байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд ЖАЙКА-ийн талаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал:

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг бүх талаар дэмжиж ажиллана. Орон нутгийн хөгжлийн хурдасгуур болох том алхам гэж харж байна. Иргэдийн цахим ур чадварыг дэмжих үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнөж байгаа нь цахим шилжилтийн олгож буй боломжуудыг ашиглах, аж амьдралын хэв маягийг хялбарчлах, болзошгүй эрсдлээс сэргийлэх, хамгаалах чухал ач холбогдолтой. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх, иргэдийн зардал, цаг завийг хэмнэх тал дээр болон, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр Дорноговь аймаг ЦХХХЯ-тай нягт хамтран ажиллах болно.