Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

2022.09.15

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа.

Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо.

Бусад мэдээ

E-Mongolia| НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаар солих, засах боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ E-Mongolia| НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаар солих, засах боломжтой боллоо 2022.08.30 УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авна. Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ. Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой. ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР: e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм. “e-Mongolia” системээс өнөөдрийн байдлаар 63 байгууллагын 687 үйлчилгээ, 21 аймгийн 1284 үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг амжилттай авсан байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ЦХИХХ-ны Сайд Ч.Номин Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, Дэлхийн банкны Төслийн багийн дэд ахлагч Женнифер Гуи болон бусад мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Ухаалаг засаг-II” төслийн хэрэгжилт, дэд төслүүдийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, зээлийн чанар, ашиглалт, зарцуулалт болон үр дүнгийн талаар ярилцав. ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав болон албаны бусад хүмүүс уулзалтад байлцав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг-II” төслийг 2023 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлэхэд уг төсөл бодит хувь нэмэр оруулж байгаа бөгөөд дунд хугацааны үнэлгээний хүрээнд төслийн бүтцийг шинэчлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Дэлхийн банкны багтай нягт хамтран ажиллаж байгаа юм. Төслийн Удирдах хорооны хурлыг 2026 оны 01 дүгээр сард зохион байгуулж, худалдан авах ажиллагаа, санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Үүний дагуу Дэлхийн банк, ЦХИХХЯ болон Сангийн яам хамтран төслийн бүтцийг шинэчлэх санал боловсруулж, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор хүргүүлээд байна. Мөн Дэлхийн банкны багтай хамтран Нэгдсэн мастер төлөвлөгөөг боловсруулж, төслийн явцад хяналт тавин ажиллаж байна. Төслийн хэрэгжилт энэ оны 05 дугаар сарын 29-ний байдлаар 73.4 хувьтай байна.

Дэлхийн сансрын 7 хоног | Ирээдүйд эх орондоо үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломж хүүхэд залууст нээгдэж байна

Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ өнөөдөр /2024.10.04/ нээлтээ хийлээ. 7 хоногийн туршид үргэлжлэх тус арга хэмжээ нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ач холбогдлыг сурталчлах зорилготой юм. Тус арга хэмжээг Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиож байгаа энэ үед Үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дуулгаж,  сансар, огторгуйг сонирхон судалснаар хүүхэд багачууд та бүхэн ирээдүйд эх орондоо, үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломжтой болох үүд хаалга хүүхдүүд та бүхний өмнө нээгдэнэ гэдгийг онцоллоо.   Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 10 хүртэл UG ARENA-д зохион байгуулагдана.