Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2022.10.13

Дэлхийн ихэнх улс оронд өргөн ашигладаг шуудангийн нэгдсэн код нь (postal code)-9 барилга байгууламжид оноогддог бөгөөд бүсчлэлийн (zip code)-5 оронтой тоон дээр 4 оронтой тоог залгуулан оноодог, үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо, үсгийн хосолсон илэрхийлэл юм.

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрууд хамтран шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл хүргэх зорилго бүхий сургалт, хэлэлцүүлгийг (өнөөдөр 10 сарын 13)-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч 60 орчим аж ахуй нэгж, байгууллага, Монголын банкны холбоо, Цахим худалдааны байгууллагын төлөөллүүд оролцон:

1. Шуудангийн нэгдсэн код оноох ажлыг өргөжүүлэх. (УБ хотын барилга байгууламжид оноож байгаа, цаашид орон нутагт оноох)
2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагууд шуудангийн нэгдсэн кодыг хэрэглээнд нэвтрүүлэн, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллах.
3. Шуудангийн нэгдсэн кодыг цахим худалдаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд ямар ажлууд хийх, олон нийтэд сурталчлан таниулах, хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо.
 
 
МУ-ын хэмжээнд 2484 бүсчлэлийн код байгаагаас 21 аймагт 1957, нийслэлийн 9 дүүрэгт 527 код оноогоод байгаа бол, улсын хэмжээнд 17 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг оноогоод байна.
 

Бусад мэдээ

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж буй. Энэхүү хуулийн гол зорилго нь -Хиймэл оюун ухаан болон дижитал үйлчилгээний хөгжлийг дэмжих -Өгөгдлийн аюулгүй байдал, хариуцлагыг хуульчлах -Төр, хувийн хэвшлийн дунд өгөгдөл солилцоог нээж, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байгаа юм. Өгөгдлийн экосистем бүрдсэнээр шинэ стартап бизнесүүд төрөх, өндөр цалинтай ажлын байр нэмэгдэх бодит үр өгөөжтэй. Монгол Улс Ази, Европыг холбосон дата төвийн стратегийн зангилаа болох бүрэн боломжтой бөгөөд уг хуулийг нээлттэй хэлэлцүүлж, дижитал ирээдүйн суурийг хамтдаа тавих болно. Манай улс “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжих зорилт тавьсан бөгөөд өгөгдлийг улсын стратегийн баялаг гэж үзэж байна. Монгол Улс газар зүйн байршил, сэргээгдэх эрчим хүчний нөөц нь байгальд ээлтэй, өртөг багатай дата төвүүдийг байгуулж, бүс нутагтаа өрсөлдөх гол давуу тал юм. Үүний тулд хөрөнгө оруулагчдад дараах гурван баталгааг олгож байна. Үүнд: -Эрчим хүчний бие даасан байдал; -Харилцаа холбооны сүлжээний бие даасан байдал; -Хууль, эрх зүйн хараат бус байдлыг нэг дор санал болгож байгаа юм.

Цахим орчинд хүүхдийн ялгаварлан гадуурхал, дээрэлхэлтийг бууруулах “Найз байя” нөлөөллийн аян өнөөдөр эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “НАЙЗ БАЙЯ” нөлөөллийн аяныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам дэмжин, хамтран зохион байгуулж байна. “Найз байя” аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2023.04.27/ хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж (Битлзийн хөшөөний урд)-д зохион байгуулж, 200 орчим хүүхэд, 50 орчим эцэг эх асран хамгаалагчид, ЕБС-ийн багш, ажилтнууд оролцлоо. Энэхүү аян нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 2023 оны 06 дугаар сарын 08 хүртэлх хугацаанд үргэлжилж, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулах юм. Судалгаанаас үзэхэд: 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 26002 дуудлагаас хүүхдийн эрх хамгааллын дуудлага 4002 байгаагаас үе тэнгийн дарамт хүчирхийллийн 110 дуудлага хүлээн авч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Улаанбаатар хотын 9 дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.

САНХҮҮ, ТАТВАРЫН СИСТЕМҮҮД ДАН-ГААР НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Санхүүгийн болон татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтрэх боломжтой боллоо. Энэхүү ажил нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Санхүү, татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтэрдэг болсноор төрөөс иргэд, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх үед хэрэглэгчийг таних, нэвтрэлтийн боломжийг сайжруулна.