Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Чуулган: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021.12.16

Монгол Улсад арав гаруй жил батлагдаж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын өнөөдрийн /2021.12.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ. “Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улсууд бие даасан хуулиа батлан гаргасан аж. Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлсон. Гэсэн хэдий ч кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг байна.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Цаашлаад цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:

  • Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  • Кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлох,
  • Кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагыг “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэж тодорхойлон, тэдгээр байгууллагын аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг тодорхойлох,
  • Төрийн байгууллага хооронд, төр-хувийн хэвшил, иргэд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх талаар тогтмол мэдээ, мэдээлэл солилцож байх асуудлыг зохицуулсан.          Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн ажээ.

 

Бусад мэдээ

“Ухаалаг Засаг – 2” төслийн нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.  Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг ЭНД дарж авна уу.  Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.

Өвөрхангай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

“Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба Төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэг боллоо

НҮБ-ын байгууллагын “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн өдөр”-ийг тохиолдуулан “Авлигатай тэмцэх газар”, “Юнескогийн Монголын үндэсний комисс”, “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагатай хамтран Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба төрийн үйл ажиллагаанд оролцох нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэг өнөөдөр (2024.09.27) боллоо. Хэлэлцүүлэгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нарын хүндэт зочид, мөн төрийн болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монгол дахь олон улсын байгууллагын төлөөлөл уригдан оролцов. Мэдээллийн хүртээмжийг хэрэгжүүлэх бодлогын уялдааг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл, тэдгээрийн оролцоог хангах ач холбогдолтой тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, тэр дундаа https://www.shilen.gov.mn/home системд хиймэл оюун нэвтрүүлж буй талаарх танилцуулга, мэдээлэл хүргэв.