Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Чанарын шаардлага хангасан эмийн жагсаалтын цахим бүртгэлийн ажил эхэллээ

2022.10.18

Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй байна. Эдгээр эмийн орц, найрлага, түүхий эдийн гарал үүсэл, шинжилгээний бичиг зэрэг бүх төрлийн мэдээллийг агуулсан эмийн цахим бүртгэлийн ажлыг эхлүүллээ. Ингэснээр иргэд баталгаатай, чанартай эм хэрэглэх, бүртгэлгүй, хуурамч эм хэрэглэхгүй байх нөхцөл бүрдэж байна.

Бусад мэдээ

Эстонийн эдийн засаг, харилцаа холбооны яамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсалотой уулзлаа. Энэ хүрээнд мэдээллийн технологи, цахим засаглал, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг ахиулах, улмаар Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах саналыг тавилаа. Эстони Улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсало манай улсын цахим шилжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад анхаарна гэдгээ илэрхийллээ.

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ДААЛГАВРЫН ДАГУУ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮХ ТУСГАЙ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоол батлагдаж, “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж “Шилэн” ажиллагааг эхлүүлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар гарсан. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар нийт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сан байгаа бөгөөд тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг ил тод байршуулах ажлыг зохион байгууллаа. Shilen.gov.mn сайтын “Tусгай сан” хэсгээс дараах мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой. Үүнд: Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 2009-2022 оны хооронд нийт 8,403 хүн, хуулийн этгээдэд олгосон 1 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл, үүнээс 213.2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 1994–2022 оны хооронд нийт 8,993 хүн, хуулийн этгээдэд олгосон 207 тэрбум төгрөгийн зээлийн мэдээлэл болон 169.7 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Улсын авто замын сангийн 2008–2023 оны хооронд нийт 106 хуулийн этгээдэд олгосон 522 төсөл, хөтөлбөрийн 231,1 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Соёл, урлагийг дэмжих сангийн 2020–2022 оны хооронд нийт 73 хүн, хуулийн этгээдэд олгосон 2,8 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Кино урлагийг дэмжих сангийн 2023 онд 11 хүн, хуулийн этгээдтэй байгуулсан 1 тэрбум төгрөгийн санхүүжилт, одоо хэрэгжиж байгаа гэрээний мэдээллийг жагсаалтын хамт; Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн 2012–2023 оны хооронд гэмт хэргийн хохирогч болсон 474 иргэнд олгосон 2,6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр, 1,6 тэрбум төгрөгийн авлагийн талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Боловсролын зээлийн сангийн 2007-2023 оны хооронд нийт 1,605 суралцагчид гадаадын зээл, тэтгэлгийн чиглэлээр олгосон 269.9 тэрбум төгрөгийн санхүүжилт, түүнээс 259.7 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг жагсаалтын хамт; Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн 2017-2023 оны хооронд давхардсан тоогоор 666 байгууллага, 18,477 суралцагчид олгосон 72.2 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээллийг жагсаалтын хамт; /Тус сангийн 2011-2016 оны мэдээллийг ирүүлээгүй./ Шинжлэх ухаан, технологийн сангийн 2007–2022 оны хооронд нийт 381 хүн, хуулийн этгээдэд олгосон 2,780 төсөл, хөтөлбөрийн 151.9 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Байгаль орчин, уур амьсгалын сангийн 2013-2022 оны хооронд 724 хүн, хуулийн этгээдэд олгосон 1,095 төсөл, хөтөлбөрийн 17.7 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2009-2023 оны хооронд 2,000 гаруй иргэнд 3.1 тэрбум төгрөгийн тусламж олгосон талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Нийгмийн халамжийн сангийн 2008-2022 оны хооронд орлого, зарлагын мэдээллийг, 2016-2022 оны хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт, ахмад настанд үзүүлсэн тусламж хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлдэг 967 хуулийн этгээдэд олгосон санхүүжилтийн мэдээллийг жагсаалтын хамт; Нийгмийн даатгалын сангийн 2008-2022 оны хооронд орлого, зарлагын мэдээллийг, 2010-2020 оны банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийн дүн, хүүгийн орлогын мэдээллийг жагсаалтын хамт; Хүүхдийн төлөө сангийн 2021-2023 оны хооронд нийт 11 тэрбум төгрөгийн хуримтлалыг үүсгэсэн ба үүнээс 106.7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд 2 төрлөөр зарцуулсан талаарх мэдээллийг; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2012-2022 оны хооронд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628.7 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн ба үүний 122.2 тэрбум төгрөг нь санхүүгийн дэмжлэг хэлбэрээр олгогдсон, нийт 58.2 тэрбум төгрөгийн авлагатай байгаа талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Ирээдүйн өв сангийн 2017-2022 оны орлого, зарлагын мэдээллийг; Төсвийн тогтворжуулалтын сангийн 2011-2022 оны орлого, зарлагын мэдээллийг; Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018-2022 оны хооронд орлого, зарлагын мэдээллийг жагсаалтын хамт; /Тус сан нь 2018 оноос өмнө нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан тул 2008-2018 оны орлого, зарлагын мэдээллийг Нийгмийн даатгалын сангийн хэсгээс харах боломжтой./ Эрүүл мэндийг дэмжих сангийн 2008-2023 оны хооронд нийт 658 хуулийн этгээдэд 28.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон мэдээллийг жагсаалтын хамт; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 2009-2022 оны хооронд 484 хуулийн этгээдээс нийт 47,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, 155 төсөл, хөтөлбөрийн санхүүжүүлэлтэд 38.6 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг жагсаалтын хамт; Спортын дэмжих сангийн 2017–2019 оны хооронд нийт 62 хуулийн этгээдэд олгосон 66 төсөл, арга хэмжээний 4.9 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг; Шил ажиллагааны хүрээнд 120 гаруй төрийн байгууллагын 400 гаруй багц мэдээллийг хүлээн авч, одоогоор 729,935 мэдээллийг байршуулж, нийт 2,112,501 удаагийн хандалтыг аваад байна.

Э.Батшугар: Монгол Улсын Засгийн газар сансар судлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуй-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал сансар судлалын салбарын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд болон ирээдүйн төслүүдийн талаар өргөн хүрээнд санал солилцов. Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуй Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш гишүүн орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сансрын технологи, тандан судалгааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтоо танилцууллаа. БНХАУ-ын зүгээс АНДСХАБ-ын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлдэг бөгөөд, гишүүн орнуудад сансар судлал, сар судлал, тандан судалгаа, навигацийн  технологийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бүх талын боломжуудыг олгож байна. Мөн хүний нөөцийг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд гишүүн орнуудын өндөр технологи, СТЕМ боловсролын чиглэлд түлхүү анхаарахаар төлөвлөж байгаагаа илэрхийлээд өнгөрсөн 16 жилийн хугацаанд нийт 50 оюутан холбогдох магистр, докторын хөтөлбөрт Монгол Улсаас хамрагдсан талаар онцоллоо. Сайд Э.Батшугар: Монгол Улсын Засгийн газар сансар судлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгааг дурдаад, хамтарсан сургалт, семинар болон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүдэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Улмаар ирэх онд зохион байгуулах сансрын технологийн арга хэмжээний хүрээнд  хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцож, талуудын хамтын ажиллагааг улам бататгах талаар тохиролцлоо. Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /АНДСХАБ/ нь сансар, огторгуйг энхийн зорилгоор ашиглахад дэмжлэг үзүүлэх, гишүүн болон бүс нутгийн орнуудын дунд сансрын шинжлэх ухаан, сансрын технологи, хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд үндсэн үйл ажиллагаагаа албан ёсоор 2008 оноос эхлүүлж, 2009 оноос Нэгдсэн үндэстний байгууллагын Сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах хороонд ажиглагч гишүүнээр элсэн ажиллаж байна. Манай улсын хувьд АНДСХАБ-ын шугамаар зохион байгуулагддаг зайнаас тандан судлал, сансрын технологи, сансрын хууль зэрэг асуудлаар бүс нутгийн хурал, зөвлөгөөнд тогтмол оролцохоос гадна салбарын мэргэжилтнүүдийг  сургалтад хамруулах, туршлага солилцох, гадаадын экспертийн зөвлөгөө авах, сургалт, судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр нягт хамтран ажилладаг. Тухайлбал, сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилгоор АНДСХАБ-аас БНХАУ-ын Бэйханг их сургууль мөн Баруун Хойд Политехникийн Сургууль, Харбины технологийн дээд сургуульд “Сансрын технологийн хэрэглээ”, “Зайнаас тандан судлал”, “Микро хиймэл дагуул”, “Сансрын хууль, эрх зүй” зэрэг чиглэлээр доктор болон магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөр болон богино хугацааны сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг. Манай улсаас Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, түүний харьяа Одон орон, геофизикийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулиудтай хамтран ажиллаж байна. ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ