Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ, Олон Улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана

2022.11.25

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Олон улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын менежер Люсиа Чиримело, “Нээлттэй Өмчлөл” байгууллагын менежер Эмили Мануэл нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн 60 гаруй улсад хэрэгжиж буй ОСИТБС нь уул уурхай, газрын тосны салбарт ил тод байдлыг нэмэгдүүлж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс 2006 онд анх нэгдэн орсон.

Уг санаачилгаас Нээлттэй Өмчлөл байгууллагатай хамтран Монгол зэрэг 11 улсад хэрэгжүүлж буй “Олборлох салбарыг нээх нь” хөтөлбөрийн хүрээнд олборлох компаниудын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил тод байлгах замаар авлигын эрсдэлийг бууруулахыг зорьж байна.

Уулзалтын үеэр талууд олборлох салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж тус салбарын мэдээллүүдийг төрийн нээлттэй өгөгдлийн системд байршуулж, цаашид систем хоорондын уялдааг хэрхэн хангах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Бусад мэдээ

Цахимд_Хэвшье_Говь-Алтай_Экспо

“Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологийг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав.

“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

ҮЙЛ ЯВДАЛ “Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо 2022.09.12 Тэртээ 1961 оноос Монголын хүүхэлдэйн киноны түүх эхтэй бөгөөд МУУГЗ Ц.Зандраа гуайн “Хоёр найз” бүтээл анхны шанг татаж байв. Харин Монгол шуудангийн маркийн түүх 1924 оноос эхтэй. Тухайн үед Монгол улс мөнгөн тэмдэгтээ хэвлээгүй байхдаа шуудангийн маркийг түрүүлж хэвлэсэн нь дэлхийн өнцөг булан бүрд тусгаар тогтносон Монгол улсын нэрийн хуудас болж байв. Марк бол харилцаа холбооны салбарын үнэ цэнтэй, өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өнөөдөр “Монгол хүүхэлдэйн кино“ сэдэвт шуудангийн маркийг нээж байна. 1946 оны 7-р сарын 1-нд гүйлгээнд оруулсан “Ардын хувьсгалын 25 жилийн ой” сэдэвт маркт анх удаа хүүхдийг дүрслэн хэвлүүлсэн байдаг.   Харин өнөөдөр Монгол хүүхэлдэйн киноны 6 нэрийн, 1 блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргаж байна. Нэрийн маркт, “Хоёр найз”, “Эрх цагаан”, “Боролдойн цаг”, “ Азар Базар Тазар”, “Маамуу”, “Мөнх тунх”, “Арван хоёр жил” хүүхэлдэйн киног тус тус дүрслэн оруулжээ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Жайкатай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ийн Зүүн ба Төв Азийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.03.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнгөрсөн 2022 онд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулсныг онцлон, Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байгаа явдалд төслийн оролцогч талууд, хамрагдаж буй албан хаагчдын өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ. ЖАЙКА-ийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн суурь судалгаа боловсруулах төслийн хүрээнд мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, цахим шилжилтийг түргэсгэх зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх талаар танилцуулж, энэхүү судалгааны төслийг ЦХХХЯ дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яам Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг 2023 онд байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд ЖАЙКА-ийн талаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.