Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Жайкатай хамтран ажиллана

2022.01.18

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.01.18/ Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи тэргүүтэй төлөөлөгчидтэй Кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсаныг дурдлаа. Тухайлбал “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг талууд хамтран амжилттай зохион байгуулсныг онцоллоо.

ЖАЙКА нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Удирдлагын академитай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааг 2022 оны 12 сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд энэ оны 1 дүгээр сараас Япон талын мэргэжилтнүүд ирж КАБ-ын хамтын ажиллагаа, Төрийн албан хаагчийн КАБ-ын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр суурь үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөрийг нарийвчлан боловсруулахаар бэлтгэж байгаа юм.

Төслийн баримт бичигт заасны дагуу ЦХХХЯ нь төслийг тогтмол хугацаанд хариуцан явуулах албан тушаалтныг томилохоор заасан. Энэ хүрээнд ЦХХХЯ-ыг төлөөлж дэд сайд төслийн захирлаар, дэд даргаар КАБ-ын асуудал хариуцсан дарга ажиллахаар томилсон. Төсөл хэрэгжих хугацаанд Монголын талаас сургалт зохион байгуулах өрөө танхимаар хангах, төслийн баг болон Жайкагийн экспертүүдийг оффис, болон бусад тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлж ажиллана.

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Манай улс Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг байгуулахаар ажиллаж байна. Энэ чиглэлээр Япон улсын CERT багуудтай холбоо тогтоох, Япон улс болон бүс нутаг дахь кибер халдлага, зөрчлийг зохицуулж буй сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн Кибер халдлага зөрчилтэй тэмцэх багийг байгуулсны дараа олон улсын холбоо (FIRST.org; APCERT)-д бүртгүүлэхэд бусад орноос дэмжсэн санал авах шаардлагатай байдаг талаар дурдаж, эл асуудлаар Япон Улсын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг байгуулах, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн ЦХХХЯ-ны зүгээс хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, энэ хүрээнд Японы их дээд сургуулиудад Кибер аюулгүй байдал, Хиймэл оюун ухаан, Робот хөгжүүлэлт, Автоматжуулалт зэрэг чиглэлээр Монгол Улсын хамаарах салбарын албан хаагчдад эрдмийн зэрэг (Магистр, Доктор) олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судлах асуудлаар хамтран ажиллах санал тавилаа.

Бусад мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Засгийн газрын үйл ажиллагаанд ашиглах хиймэл оюуны нөөц боломжийг бий болгох” тендер шалгаруулалтыг зарлаж байна. Хугацаа: 2026 оны 06-р сарын 19-ний өдөр, 15:00 цаг 00 минут   Дэлгэрэнгүй: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1775584602751 www.smart.gov.mn ************ The World Bank financed “Smart Government II” Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites Proposals from the eligible Bidders for Procurement of AI Models and Servers for Use in The Government operations. Submission Deadline: June 19, 2026, 15:00 PM (UB time) More information: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1775584602751 www.smart.gov.mn

Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

ҮЙЛ ЯВДАЛ Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа 2021.10.24 Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.14) өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зуйлд оруулсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зохицуулалтын хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн. Түүнчлэн, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох бодлогыг хэрэгжүүлж, иргэн, төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим Монгол” системийг хөгжүүлэн хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгзэг цахимжуулах зорилтыг дэвшүүлсзн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хзвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн. Тиймээс Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ. Эх сурвалж:www.parliament.mn Share on facebook Share on twitter Бусад мэдээ

E-Mongolia системийн цэцэрлэгийн бүртгэл

2023.08.07-ны өдрийн 13.30 цагийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан 64860 хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлтэй холбоотой гарч байгаа түгээмэл асуултуудад дараах байдлаар хариулт өгч байна.