Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим хөгжлийн хурдасгуур” хурал болно

2022.03.16

Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллийн технологид хөрөнгө оруулъя уриа дор “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 17-нд Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна. Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулах бол Үндэсний статистикийн хороо “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээгээ”-ний судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулна. Үүний зэрэгцээ, олон улсын донор байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүд тус хуралд оролцож, мэдээллийн технологид хөрөнгө оруулж, хэрхэн дижитал эдийн засгийг Монгол Улсад бий болгох талаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм.

Бусад мэдээ

“Кансат-2023” шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өрнөж байна

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилго бүхий “Кансат-2023” үндэсний VI тэмцээний шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2023.05.18/ Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулагдаж байна. Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС, ХААИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль, “Монгол Коосен” технологийн коллежийн нийт 30 багийн 150 гаруй оролцогчид илтгэл, танилцуулга хийж, багийн ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Архивын Ерөнхий Газартай хамтран өнөөдөр (2023.09.21) “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт баримт шилжүүлэх ажлын зохион байгуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамрууллаа.

Чингэлтэй дүүргийн 8 өрхийн эмнэлэг Старлинктэй боллоо

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.05.09/ Чингэлтэй дүүргийн өрхийн найман эмнэлэгт Старлинк төхөөрөмж гардууллаа.  140,000 гаруй хүн амтай Чингэлтэй дүүрэгт 13 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс найман төв интернэтийн хүртээмжийг сайжруулах хүсэлтээ Ц.Баатархүү сайдад уламжилсны дагуу тэрбээр G-Mobile компанитай хамтран уг асуудлыг шийдвэрлэж, төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Старлинк төхөөрөмж нь өндөр хурдны, тогтвортой интернэтээр хангаж, телемедицин, цахим бүртгэл, алсын оношилгоо, эмч нарын сургалтыг дэмжин, өвчтөнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулна.