Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” зарлагдлаа

2022.09.29

НҮБ-аас 2 жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд 2018, 2020 онуудад зарлагдсан индексээр НҮБ-ын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орж байсан бол 2022 онд энэ байр урагшилж 74 дүгээр байранд орж, цахим засаглалын хөгжлийн индексээр 18 байр урагшиллаа.

 

Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.

Энэ бол та бидний хамтын амжилт юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд “E-Mongolia” цахим систем хэрэглэж, цахим засаглалыг дэмжиж ирсэн иргэд та бүхэнд баярлалаа. Мөн шинэ технологи инновац зогсолтгүй нэвтрүүлсээр ирсэн салбарын хамт олондоо баяр хүргэе! Энэ бол Цахим үндэстэн болох дөнгөж эхлэл юм. Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 бол 2022 0.6263 болж огцом өссөн байна.

Бусад мэдээ

Өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийхэд НҮБ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд өгөгдлийн засаглал, хиймэл оюун зэрэг шинэ технологиудыг Монгол Улсад нутагшуулахын тулд одоо байгаа нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх нь чухал байгаа энэ үед НҮБ-аас олон улсын семинар зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Түүнчлэн төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж байгаагийн хүрээнд хиймэл оюуныг хөгжүүлэх үндэсний стратегиа 2025 оны эхээр олон нийтэд танилцуулахаар бэлтгэл хангаж буй дуулгалаа. Иймд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийх, шинэчлэлтийн бодлого боловсруулах, институт хоорондын уялдааг хангах, өгөгдлийг үүсгэх, нэгтгэх зэрэг процессыг хөгжүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам манлайлж, “Монголын Үндэсний Өгөгдлийн Засаглал”-ын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд бүх талын оролцоог хангаж, идэвхтэй хамтран ажиллаж буй талархал илэрхийлж, цаашид цахим засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр өдрийн семинарын үр дүнд Монгол Улсын Өгөгдлийн Засаглалын өнөөгийн түвшнийг тодорхойлж, нэгтгэсэн судалгааг удахгүй танилцуулна гэдгээ онцлов.

ЦХИХХ-ны яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны дэд сайд Г.Баярхүү, О.Батжаргал Дорноговь аймгийн Засаг даргын хамтаар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад “Мита” мэдээллийн технологийн нэгдсэн холбоо ТББ, “Гэрэгэ Киоск” ХХК, “Интерактив” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХХК, “Тесо Инвестмэнт” групп, “Гэганэт” ХХК, “Сайнс кафе Улаанбаатар” ХХК, “Вертуалплас Монголиа” ХХК, “Текстрим” ХХК, “Апптеч” ХХК зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн хөгжүүлсэн систем, нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийг танилцуулж, туршлага солилцлоо. Уулзалт нь “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймагт хэрэгжүүлж буйтай холбогдуулан зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим аймаг – Ухаалаг хот” зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн хүрээнд дараах чиглэлүүдэд онцгойлон анхаарч, хамтран ажиллахаар санал солилцлоо. Үүнд: Талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн цахим шилжилтийг бодит үр дүнд хүргэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ONEWEB компани монголд орох талаар хэлэлцээр хийлээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023”-т оролцож байна. Энэ хүрээнд Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “One Web” компанийн гүйцэтгэх захирал Нейл Мастерсонтэй уулзлаа. One Web-ийн зүгээс харилцаа холбооны ууган оператор “Монголын цахилгаан холбоо”-той хамтарч интернэтийн үйлчилгээг улс эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх ажлыг эхлүүллээ. Иргэд өөрсдийн сонголтоор интернэтийн үйлчилгээгээ сонгож алслагдсан сум, орон нутаг, уул ус, байршил харгалзахгүй сансраас интернэт хүлээн авах нөхцөлийг бүрдүүлнэ. Радио телевизийн үндэсний сүлжээний эзэмшилд буй 5 станцыг түшиглэж газрын станц байгуулах саналыг тавив. Тус төслийг “Сансрын үндэсний зөвлөл”-д танилцуулж зохих шийдвэрийг гаргаж хамтын ажиллагааны гэрээ үзэглэхээр тохирлоо.