Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зарим харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулж ирсэн.
Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах багийн талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ solongo@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна
ЦХХХЯ-наас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох арга









