Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох” хүрээнд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлыг зохион байгуулж байна.
Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлыг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-ын дагуу гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ажил гүйцэтгэх үнийн санал, үнийн саналын задаргаа, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, ижил төстэй ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дотор batbileg@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

АНЭУ-тай Хиймэл оюун ухааны салбарт хамтарна
ЦХХХ-ны сайд Н.Учрал АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай









