Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна

2022.10.21

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хамтарсан тушаал гаргаж, “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Тус стандартыг баталснаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх ажлууд хийнэ. Мөн салбарт мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангах, олон улсын хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшилтэй уялдуулан “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг тухай бүр нь шинэчлэн боловсруулах юм.

Бусад мэдээ

Аймгуудын цахим шилжилтийн хэрэгжилтийн үнэлгээг 6 индекс, 66 асуулгаар дүгнэхэд Баян-өлгий аймаг 17-д эрэмбэлэгдсэн

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзаж, “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн үр дүнг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Баян-Өлгий аймаг 109.899 хүн амтай. 13 сум, 86 баг байдгаас 14 баг 4G сүлжээнд, 60 баг 3G сүлжээнд холбогдсон. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, гадаад, дотоод худалдаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 52 үйлчилгээг холбосон. Дөрвөн байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа иргэдэд хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 45.071 иргэн буюу 60,9% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн улсын Элчин Сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газруудад “ХУРДАН” цэгийг үе шаттай нээн ажиллаж байна. Энэ удаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт “ХУРДАН” цэг албан ёсоор нээлтээ хийж хилийн чанадад байгуулагдсан 22 улсын 31, 32 дахь цэг боллоо. Тус цэг байгуулагдсанаар Бүгд Найрамдах Казахстан Улс болон Узбекистан, Туркменистан, Тажикистан, Гүрж улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын 4000 гаруй иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээнээс 98 төрлийн лавлагаа, тодорхойлолт, 56 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 313 төрлийн олон шатлалт үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Сансар судлалын шинэ үе эрдэм шинжилгээний хурал боллоо

Одон орны анхны цагийн албаны эрдэмтэн Бальжинова Бадмажаб Жамбаловна мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” 2 дахь эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.03.22) Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсад хөгжиж буй сансар судлал, агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилготой юм. “Одон орон судлах оргилын хөгжил ба хэрэглээ”, “Сансрын технологи” гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд 20 гаруй илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү ЦХХХЯ-наас сансрын салбарт хийгдэж буй ажлууд, бодлого, төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.