Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

2022.06.09

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү.

Бусад мэдээ

Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин бүтээжээ

Осака хотод байрладаг нэгэн компани усанд орохыг дараагийн түвшинд хүргэх футурист шүршүүрийн савыг танилцууллаа. “Ирээдүйн хүний ​​угаалгын машин” гэж нэрлэгдсэн энэхүү өндөг хэлбэртэй капсул нь усаар дүүргэж, зүрхний цохилтоос хамааран температурыг тохируулна. Энэ нь хэт авианы долгион болон массажны бөмбөлөг ашиглан 15 минутын турш хүнийг угааж, хатаах үйлдэл хийх юм. Мөн өөрийгөө арчлах өвөрмөц туршлагыг санал болгох аж.  Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин худалдаанд хараахан гараагүй байна. Ирэх дөрөвдүгээр сард 1000 зочин тус төхөөрөмжийг Осакагийн Эрүүл мэндийн асарт туршихаар төлөвлөжээ. Эх сурвалж: Technology Innovation

Баян-Өлгий аймгийн харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Баян-Өлгий аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Баян-Өлгий аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн захирал Ш.Ардах, Монголын цахилгаан холбоо ХК-ийн захирал З.Нургулан, Монгол шуудан ХК-ийн захирал Ш.Айзария, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын захирал К.Арнагүл нар оролцож, цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллахад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг хойд бүсэд үргэлжилж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хойд бүсийн эхний аймаг Хөвсгөл аймагт “Цахимд хэвшье” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагын төлөөлөл, төр, хувийн хэвшлийн хамтарсан баг аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудад шийдэл, санал болгох, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, үзэсгэлэн худалдаа, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгчдэд бизнесээ хэрхэн өргөжүүлэх, программ хангамжийн танилцуулга, сургалт зэрэг арга хэмжээ нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. Хөвсгөл аймгийн 22 сум, 1 тосгонд өндөр хурдны интернэтийн 1480 км шилэн кабелийн сүлжээ нэвтэрсэн ба нийт хүн амын 95.8% интернэтийн сүлжээнд холбогдсон. 129 багийн 25 нь 4G, 82 баг нь 3G сүлжээнд холбогдож, аймгийн хэмжээнд цахилгаан холбооны гурвалсан үйлчилгээг Цагаан уул, Тариалан, Тосонцэнгэл сум, Хатгал тосгонд нэвтрүүлсэн. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 76 үйлчилгээг холбосон бол 4 байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийн байдлаар 12000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 47000 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор тооцсоноос 4.465 иргэн буюу 9.7% нь тоон гарын үсэгтэй болсон байна.