Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна

2022.02.24

Мэдээлэл харилцаа холбооны салбарын инженер, техникийн ажилтан болон програм хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлох зорилготой БНСУ-ын мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцийн “ТОПСИТ” шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний парк албан ёсны эрхтэйгээр 10 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгалт нь дэлхийн 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд шалгуулагч нь өөрийн мэргэжлийн ур чадварыг дэлхийн чансаатай харьцуулан үнэлэх, байгууллага нь мэдээллийн технологийн мэргэжилтнийхээ ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар төсөөлөлтэй болох боломжтой юм Тус шалгалтын бүртгэл: 2022.02.14-2022.03.18 Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтад бүртгүүлэх заавар Алхам 1. Цахимаар TOPCIT шалгалтын бүртгэлийн системд бүртгүүлэх https://www.topcit.or.kr/ сайтад гишүүнээр бүртгүүлэх Алхам 2. Шалгалтын төлбөр төлөх Шалгалтад цахимаар бүртгүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгалтын төлбөрийг МТҮП-ийн Голомт банкны дансанд эсвэл МТҮП дээр ирж бэлнээр тушааж болно. Шалгалтын төлбөр заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэл цуцлагдана. Шалгалтын бүртгэлийн хураамж: 50,000₮ Банкны нэр: Голомт банк Дансны дугаар: 1102099876 Дансны нэр: Мэдээллийн технологийн үндэсний парк Гүйлгээний утга: Овог, нэр Шалгалтын төлбөр хөнгөлөх нөхцөл: Үйл ажиллагааны хэлбэр Хүний тоо/ Хөнгөлөх хувь Их дээд сургууль 10 хүн 15 хүн 20 хүн 50% 60% 70% Байгууллага 50% 60% 70% Инкубатор Хүний тоо хамаарахгүй 70% Алхам 3. Шалгалтын бүртгэлээ баталгаажуулах Шалгалтын бүртгүүлэгч шалгалтын төлбөр төлсөн баримтын хуулбар болон дараах мэдээллийг nomin.s@itpark.mn цахим хаягруу илгээж бүртгэлээ баталгаажуулна. Овог нэр TOPCIT username TOPCIT вэбсайтад бүртгүүлсэн имэйл хаяг Төрсөн он сар өдөр Хүйс Ажлын газрын нэр/оюутан бол сургуулийн нэр Шалгалтын бүртгэлийг баталгаажуулсны дараа шалгалтад орох эрх баталгаажсан хариуг таны цахим шуудангаар илгээнэ. Эх сурвалж: Мэдээлэл технологийн үндэсний парк

Бусад мэдээ

“МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ” ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) салбарыг дэмжих зорилготой “МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Тус төслийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) хамтран 2028 он хүртэлх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, экосистемийг бэхжүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангахад чиглэж байгаа юм. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны 6 дугаар сард талууд хамтын ажиллагааны санамж бичигт, мөн 2025 оны 9 дүгээр сард төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд үүний үр дүнд төсөл 2026 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. JICA-ийн хийсэн судалгаагаар Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд салбарын экосистемийг цогцоор нь дэмжих шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд энэ хүрээнд дараах 5 үндсэн зорилтын хүрээнд төсөл хэрэгжинэ. Үүнд: Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 5 ажлын хэсэг байгуулж, төр, хувийн хэвшил, стартап болон холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран ажиллах юм. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлууд Төслийн хүрээнд дараах чиглэлүүдэд бодит ажлууд хэрэгжинэ. Стратегийн ач холбогдол Энэхүү төсөл нь Монгол Улсын ICT салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Мэдээллийн технологийн үндэсний паркийг олон улсын жишиг парк болгон хөгжүүлэх зорилготой уялдан хэрэгжиж байна. Нээлтийн уулзалт Төслийн Kick-off meeting буюу нээлтийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр (Пүрэв гарагт) Мэдээллийн технологийн үндэсний парк-т зохион байгуулагдлаа. Тус уулзалтын үеэр төслийн зорилго, хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны 5 ажлын хэсгийг байгууллаа.  

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.  Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг ЭНД дарж авна уу Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.  Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.  Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.

Япон улсын Токио, Осакa хотуудад оршин сууж буй Монгол иргэд төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээс авах боломж бүрдлээ

Япон улсад Монгол улсаас 17 мянга орчим иргэд оршин сууж байна. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээг авахтай холбоотой аливаа саад бэрхшээлийг арилгах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Токио хотод байрлах элчин сайдын яаманд, Осака хот дахь ерөнхий консулын байранд тус тус “Хурдан”төрийн үйлчилгээний цэгийг нээлээ. Ингэснээр Хилийн чанадад 5 улсад 9 цэгт, Улаанбаатар хотод 43 цэгт, Орон нутагт 55 цэгт төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгүүд байгуулагдаад байна. Иргэн та Монгол улсад болон хилийн чанадад өөрт ойр байрлах “Хурдан” цэгээс төрийн 94 төрлийн лaвлагаа тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй авах боломжтой юм.