Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна

2022.09.10

"Тогтвортой хөгжлийн зорилго" Нээлттэй өдөрлөг - SDG Open Day-д E-Mongolia, Girls Code нэгдэж, төрийн нэгдсэн цахим үйлчилгээ, код бичих охидын хөтөлбөрийн бүтээлүүдээрээ оролцож байна.

Амралтын өдөр зохион байгуулагдаж буй уг нээлттэй өдөрлөгт E-Mongolia, Girls Code хөтөлбөрийг амжилттай санаачлан хэрэгжүүлсэн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ оролцож, нэрэмжит асраар зочлон, иргэдтэй уулзаж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Та бүхэн талбайн зүүн, төв хэсэгт байрлаж буй E-Mongolia, Girls Code асарт хүрэлцэн ирснээр “E-Mongolia” төрийн бүх төрлийн цахим үйлчилгээг нэг дороос авахаас гадна “Girls Code” хөтөлбөрийн талаар хүссэн мэдээллээ авч, хөтөлбөрийн оролцогчидтой уулзан, туршлага судлах боломжтой.

Бусад мэдээ

Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиад эхэллээ

Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиад өнөөдөр эхэллээ. Тус олимпиадын гурван ангилалд нийслэл, аймаг, бүсийн болон үндэсний онлайн олимпиадаас шалгарсан 136 сурагч оролцож байна. Үүнд:  Олимпиадын бодлогын оноог тооцоолох, үнэлгээнд олон улсын цахим шүүлтийн системийг ашиглан явуулна.  Түүнчлэн сурагчдын программчлал, мэдээллийн технологийн бүтээлийн уралдаанд 66 сурагч 30 бүтээлээрээ оролцож байна.  Бүтээлийн уралдаан нь суралцагчийн шинэ санаа, инновацын сэтгэлгээний хөгжлийг дэмжих, бүтээлээ түгээн дэлгэрүүлж, нийгэмд сурталчлах, суралцагч өөрийн шинэ санаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг эрт нээх боломжийг олгох зорилготой юм.   Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиадыг энэ жил Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын Ерөнхий газар, Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэг, “Динза, Цондоолойгийн анд найзууд” болон Монголын мэдээлэл зүйн олимпиадын холбооны  40 гаруй багш, ажилтан, оюутнаас бүрдсэн баг зохион байгуулж байна.  Үйл ажиллагааны болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг informatics.edu.mn сайтаас авна уу.

Цахим хөгжил, харилцаа холбооны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт боллоо

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн. Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс тус яамны төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгалуурлалтыг “Мэдээлэл технологийн үндэсний паркийн “Цахим ур чадвар олгох төв”-д нээлттэй зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтаар нийт 4 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд 10 оролцогчийг бүртгэж, 8 оролцогч сонгон шалгаруулалтад оролцлоо.

Кибер аюулгүй байдлаа хамтран хамгаална

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форум зохион байгуулж байна. Форумд Монгол улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл 79 байгууллагын 170 орчим төлөөлөгч оролцож байгаа юм. Кибер аюулгүй байдлын үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын үүрэг, оролцоог хангах арга зам, кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн илтгэлүүд тавигдана. Цаашид хийх ажил, шийдэх асуудал, төр, хувийн хэвшил, олон нийт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцаж байна. Форумын ач холбогдол нь төр, иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэм хэмжээ, стандарт тогтоон мөрдөх, кибер гэмт хэргээс сэргийлэхэд хамтран ажиллах арга замуудаа тодорхойлоход оршиж байна.