Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2021.05.01

Аж үйлдвэрийн IV хувьсгал, Дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендерийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна. Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ үед салбарын жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд жил бүр код бичих сургалтад 30 охидыг хамруулах хөтөлбөр зарлагдаж байна. Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 01-нд эхэлж байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдаж буй. Үүнд: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байх Алслагдсан дүүрэг, хороо, аймаг, сумдад амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй Зуны амралтынхаа хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах хүсэлтэй байх. Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/1pPra104vkRkcJgnNgh5X6OrKYopZUJjDe0MGtnm0Eds/edit?usp=sharing Бүртгэлийн хугацаа. 2021.05.01-2021.05.14 Холбоо барих утас: 94999598 – Э.Уранцэцэг Сургалт 6 дугаар сарын 14-с эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм.

Бусад мэдээ

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойрхон, шуурхай үзүүлэх “ХУРДАН” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганы хүрээнд ЦХХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” төвийн үйл ажиллагааг иргэдэд танилцууллаа. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төрийн үйлчилгээг ХААНААС Ч ОЙРХОН хүргэх “ХУРДАН” төвийн тухай танилцууллаа. Хүн, хуулийн этгээдэд нийтдээ 440 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэх “ХУРДАН” төвийн 110 гаруй цэгийг нийслэл, орон нутагт байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр сумын иргэд заавал аймгийн төврүүгээ явж төрийн үйлчилгээг авах бус сумаасаа төрийн бүх төрлийн үйлчилгээг авдаг болно. Нийслэлийн иргэд заавал нэг цэгийн үйлчилгээний төвийг зорих бус гэрийнхээ гаднах киоск машинд иргэний үнэмлэхээ уншуулаад төрийн үйлчилгээг ХУРДАН, ШУУРХАЙ авч эхлэх юм. Түүнчлэн хилийн чанадад байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газраас төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр ажиллах ХУРДАН төвийн цэгүүдийг энэ гуравдугаар сараас эхэлж нийслэл, орон нутагт үе шаттайгаар нээх юм.

 “Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана

ҮЙЛ ЯВДАЛ “Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана 2022.08.17 Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм. Хэрэглэгчийг танилт, нэвтрэлтийн систем ашиглан цахим орчинд таньж, баталгаажуулж байгаа тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм. Үндэсний цахим шуудангийн энэхүү системийг төрийн үйлчилгээний нэгдсэн е-mongolia системтэй холбосон нь иргэд ашиглахад хялбар, ойлгомжтой болсон төдийгүй, уг системийг ашигласнаар төрийн байгууллага руу биеэр очих болон утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай шууд харилцах боломжтой боллоо. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ухаалаг утас ашигладаг 3,8 сая иргэний, 16 болон түүнээс дээш насны 1.5 сая иргэн нь Е-Mongolia систем ашиглаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дэлхийн Банкны баг Монгол Улсад ажиллаж байна

Өнөөдөр (2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр) Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, “Ухаалаг засаг 2” төслийн захирал Д.Цэнгүүнжав, Төслийн Зохицуулагч Б.Энхдөлгөөн, холбогдох албан хаагчдын хамт  Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч ноён Таехюн Ли, БНСУ, БНХАУ, Монгол Улсыг хариуцсан Үйл ажиллагааны дарга Ларс Кристиан Муллер, “Ухаалаг засаг 2” төслийн багийн ахлагч, Цахим хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Сиоу Чев Куек болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, төслийг төлөвлөгөөт хугацаанд үр ашигтай, амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ. Дэлхийн Банкны баг албан томилолтын хугацаанд төслийн үр шим хүртэгч голлох байгууллагууд буюу “Үндэсний Дата Төв” УТҮГ-ийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах юм. The World Bank mission held in Mongolia Today (February 9, 2026), Mr. B. Myagmarnaran, Acting State Secretary of the Ministry of Digital Development, Innovation and Communications, together with Mr. D. Tsenguunjav, Project Director of the “Smart Government II” Project, Ms. B. Enkhdulguun, Project Coordinator and relevant officials, received Mr. Taehyun Lee, World Bank Country Representative, Mr. Lars Christian Moller, Manager Operations for the People`s Republic of China, the Republic of Korea and Mongolia, the World Bank, Mr. Siou Chew Kuek, Senior Digital Specialist and Task Team Leader for the “Smart Government II” Project, and relevant representatives of the World Bank. During the meeting, the parties exchanged views on the implementation progress, results, and future cooperation of the “Smart Government II” Project and expressed their commitment to jointly work towards the effective and successful implementation of the project within the planned timeframe. The World Bank representatives will also conduct a field visit to the National Data Center to view the project implementation on the site during this mission.