Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэн Та харилцаа холбооны хяналтын чиглэлээр ЦХХХЯ-нд хандаарай

2023.01.04

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгасантай холбогдуулан хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор баталсан. Харилцаа холбооны хяналтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цахим хөгжил харилцаа холбооны яам хэрэгжүүлэх ба нийслэл болон орон нутагт 16 улсын (ахлах) байцаагч чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэн Та мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан харилцаа холбооны хяналтын чиглэлээр тус яаманд хандаарай.

Бусад мэдээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үүрэгт ажилдаа орлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү томилогдлоо. Монгол Улсын Тэргүүн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө. Боловсрол: 1989-1999 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 1999-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль 2004 онд Хан-Уул дээд сургууль тус тус төгссөн. Улс төр судлаач, математикч мэргэжилтэй. Мэргэшил: 2023-2024 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Harvard Manage Mentor /Цахим/ хөтөлбөрийн менежментийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдсан. Эрхэлж байсан ажил, албан тушаал: 2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга 2013 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогч 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 2020 онд МИГ даатгал ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн MLC Business School болон MLC Content компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга “20K Programmer” IT инженер бэлтгэх олон улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч. Болгарт төвтэй Soft Uni Global олон улсын боловсролын байгууллага, Denison Consulting байгууллагын соёлын судалгааны олон улсын институцийн Монгол дахь төлөөлөгч IEEE /Institute of Electrical and Electronics/ холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдаар томилов.

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд Дундговь аймгийн 175 иргэн, төрийн албан хаагчийг хамруулав

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 10 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа. Энэ хүрээнд “Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг хийх зорилгоор: Иргэдийг Төрийн үйлчилгээний цахимжилтийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, Төрийн албан хаагчдыг Бэлэн байдлын судалгаа, Тухайн аймгийн удирдлагуудыг Цахим шилжилтийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа буюу цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд тус тус хамруулав. Дээрх судалгаанд Дундговь аймгийн 175 иргэн, төрийн албан хаагч хамрагдаж, асуулгад хариулсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтыг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ, “Бидний санал санаачилга, үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлдэг эрхэм Ерөнхийлөгч танд салбарын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дараах тэргүүлэх чиглэлд бодлого баримтлан ажиллаж байна. Үүнд: Түүнчлэн салбарын өнөөгийн ололт, амжилт бол шуудан, радио, өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, мэдээллийн болон сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан үе үеийн удирдлага, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй 21 мянган хүний хамтын хүчин зүтгэлийн үр дүн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан “Цахим үндэстэн”-ийг цогцлоон хөгжүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа нийт хамт олонд талархал илэрхийлэв. Тэрбээр төрийн үйлчилгээг цахимжуулан иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг салбарынханд хүсэн ерөөлөө. Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцуулав. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Ахмадын нэгдсэн холбооны дарга Намсрайн Төмөрхүү, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Техник, технологийн ашиглалтын газрын Техникийн үйлчилгээний албаны дамжуулах байгууламжийн тасгийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэрэнбатын Баасанхүү нарт Монгол Улсын “Гавьяат холбоочин” цол хүртээлээ. Түүнчлэн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.