Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ

2022.08.19

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 345 хүүхэд байна. Эдгээрээс гэрийн хаяг зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийн сургуульд урьдчилан бүртгэсэн тул эцэг эх, асран хамгаалагчид нь “E-Mongоlia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрэн хүсэлтээ баталгаажуулна. Хүсэлт баталгаажуулах явцад дараах төлөвүүд харагдах юм.

  • Хамран сургах тойрог тодорхойгүй /24 цагийн дараа дахин нэвтэрч үзнэ/
  • Шууд хүсэлт баталгаажуулах боломжтой
  • Хянагдаж байгаа /элсэлтийн комиссууд системийн тохиромжтой ажиллаж байгаа/
  • Түр түдгэлзүүлсэн /гарцаа байхгүй биечлэн уулзах, тухайн хаягт бүртгэлтэйгээ албан ёсоор батлах шаардлагатай/
  • Бүртгэхээс татгалзсан /энд мөн адил биечлэн уулзах шаардлагатай/

Наймдугаар сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажуулсан хүүхдүүдийг анги бүлэгт хуваарилаад тухайн мэдээллийг нь эцэг эх, асран хамгаалагчийн E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаарт илгээнэ.

Хэрвээ танд элсэлтийн бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорх лавлах утсанд холбогдох боломжтой.

Бусад мэдээ

Дэлхийн Шуудангийн өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Өгөөдэй хаанаас уламжлагдсан ирсэн шуудан нь өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үндэс суурь нь билээ. Тус салбарын зах зээл нь 48.8 тэрбум төгрөгөөр хэмжигддэг бөгөөд тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цаашид шуудангийн салбарын зах зээлийг тэлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дараах бодлогын арга хэмжээг баримтлан ажиллаж байна. Үүнд. Шуудангийн салбарт ажиллаж буй алба хаагчдад “Дэлхийн Шуудангийн өдөр”-ийн мэнд хүргэе!

Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам батлагдлаа

Сүүлийн таван жилд цахим орчинд үйлдэгдсэн 40,900 гэмт хэргийн улмаас 459 хүүхэд хохирчээ. Үүний зэрэгцээ үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 дуудлага бүртгэгдсэнээс 29 нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Цахим дарамт 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болж өссөн.  Тэгвэл 7-12 насны хүүхдүүдийн 50%, 13-18 насныхны 77% нь Фэйсбүүк ашигладаг бөгөөд тэдний 87% нь цахим халдлагад өртжээ. Халдлагад өртсөн хүүхдүүдийн 59% нь эцэг эхдээ мэдэгддэггүй, 67% нь нэгээс олон хаягтай байдаг. Хүүхдүүдийн 89% нь гэртээ хяналтгүй үедээ Фэйсбүүкэд нэвтэрдэг байна. Статистикаас харахад цахим гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо жилд дунджаар 62.2%-иар өсжээ. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим орчинд хүүхдийг хамгаалах зорилгоор “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг баталлаа. Уг журамд: ЖУРАМТАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАХ БОЛ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ. 

Digital Almaty-2025: 2 санамж бичиг байгуулж, Тажикистан улсад туршлага хуваалцахаар тохирлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын зөвлөх М.Тулгат тэргүүтэй албаны төлөөлөгчид Казахстан улсад зохион байгуулагдсан “Дижитал Алматы-2025” арга хэмжээнд оролцож, бүс нутгийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагаа эхлүүлэх яриа хэлэлцээ хийлээ. Тодруулбал, Тэрбээр БНКУ-ын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн дэд сайд Тулюшин Каништай уулзав. Уулзалтын үеэр талууд нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дроны туршилтын бүс болон виртуал бүсийн туршлага судлах, хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ хийлээ. Үүний зэрэгцээ, Алмата хотын USTEM сангийн захирал Асылбек Мурзахметовтой уулзаж, дрон нисгэгч операторуудыг бэлдэх чиглэлд туршлагахаар тохиролцов.  Асылбек Мурзахметов нь Казахстан төдийгүй Төв Азийн бүс нутагт хүүхэд залууст шинжлэх ухаан, техник технологийн ур чадвар олгох урам зориг өгөх чиглэл STEM хөтөлбөрийг хэрэгжүүлж буй USTEM сангийн тэргүүн. Тэдний гол үйл ажиллагаа бол робот болон дроны тэмцээнүүдийг зохион байгуулж, энэ чиглэлд олон улсад өрсөлдөх баг тамирчдыг бэлдэж байна. Өнгөрсөн  2024 онд Казахстан улсын Ерөнхийлөгч Токаев Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын Цахим хөгжлийн яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. “И-МОНГОЛ АКАДЕМИ” УЗБЕКИСТАН УЛСЫН UZINFOCOM-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА “Дижитал Алматы-2025” арга хэмжээний үеэр Монгол Улс хоёр санамж бичиг байгуула Тодруулбал, И-Монгол академи Узбекистан улсын UZINFOCOM байгууллагатай санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ өрнүүлэв.  Талууд  ФИБО КЛАУД КОМПАН SILK ROAD INNOVATION HUB-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭВ Үүний зэрэгцээ, Монгол Улсын стартап компани болох Фибо Клауд  АНУ-ын Silk Road Innovation Hub-тай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Ингэснээр Монгол Улсын мэдээллийн технологийн компани Төв Азийн хиймэл оюуны дэд бүтцийг бүтээлцэх юм.  Тус компани нь 2023 онд  “SilkRoad Innovation Hub”-тай  “Цахиурын хөндий”-д үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хууль зүй, хамтын оффис, бусад шаардлагатай дэд бүтцийг хамтран хүргэх зорилготой санамж бичигт гарын үсэг зурж байсан билээ.   ТАЖИКИСТАН УЛС МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ТУРШЛАГЫГ СУДАЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ “Дижитал Алматы-2025” арга хэмжээны үеэр Монгол Улсын төлөөлөгчид Тажикистан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх инновац, дижитал технологийн агентлагийн захрал Хуршед Мирзотой уулзлаа.  Уулзалтын үеэр “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “e-mongolia” системийн талаар танилцуулга хийж, харилцан мэдээлэл солилцож, хоёр талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцов.  ЦХИХХ-НЫ САЙДЫН ЗӨВЛӨХ М.ТУЛГАТ САУДЫН АРАБЫН БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙН ОРЛОГЧ ДЭД САЙД МУХАМЕД АЛРИФАЙТАЙ УУЛЗЛАА ЦХИХХ-ны Сайдын зөвлөх М.Тулгат Саудын Арабын бизнес эрхлэлтийн орлогч дэд сайд Мухамед Алрифайтай уулзаж, хоёр улс ижил төстэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буйг дурдаад Саудын Арабын Хөгжлийн Сангаар дамжуулан Монгол Улсад одоо байгаа болон шинээр бий болсон ойд дүн шинжилгээ хийх, хамгаалах зорилгоор дрон төвийг байгуулах боломжийг эрэлхийлж, яриа хэлэлцээ өрнүүлэв.  Монгол Улс цөлжилттэй тэмцэхийн тулд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих зорилготой “Тэрбум мод” санаачилгыг эхлүүлсэн бол Саудын Арабын Хаант Улс тогтвортой хөгжлийн зорилтот нийцүүлэн 10 тэрбум мод тарих Саудын ногоон санаачилгыг эхлүүлсэн.  Мөн Саудын Арабын Хаант Улс 2024 онд UNCCD COP16-ыг Эр-Рияд хотноо зохион байгуулсан бол Монгол Улс ирэх 2026 онд тус арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.  ДИЖИТАЛ АЛМАТЫ-2025 АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР 30 ГАРУЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙГДЛЭЭ Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо 2025 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Дижитал Алматы” форум “Аж үйлдвэрийн хиймэл оюун: Шинэ эриний технологи” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.   Тус арга хэмжээний үеэр  хиймэл оюуныг  аж үйлдвэрийн экосистем, эдийн засаг, санхүү, эрүүл мэнд, боловсрол, кибер аюулгүй байдалд нэгтгэх цогц бизнесийн хөтөлбөрийг танилцуулж ухаалаг үйлдвэрүүдийг хөгжүүлэх, өөрчлөлтийг авчрах хиймэл оюуны шийдлүүдийг олон нийтэд танилцууллаа.  Хоёр өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд 40 гаруй салбар хуралдаанууд хуралдаж, шинэ үеийн технологийн талаар хэлэлцэхээс гадна 300 гаруй илтгэгчид улс орнуудын сайн туршлага, шийдлийн талаар илтгэл хэлэлцүүлж, 40,000 гаруй зочин, төлөөлөгчид цугларав. Мөн энэ үеэр оролцогч улс орнууд 30 гаруй хоёр талын яриа хэлэлцээ өрнөв