Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд Мобиком корпорацийн 4G үйлчилгээ, Мобинет ХХК-ний Voo үйлчилгээ нэвтэрлээ

2022.10.08

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг бодлогын түвшинд дэмжин “Цахим Үндэстэн” болгох богино хугацааны зорилт дэвшүүлэн иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засаг, бүтээлч хувийн хэвшил, оюунлаг иргэдийг бүтээхээр ажиллаж байна. Энэ зорилтод хүрэхэд төр хувийн хэвшлийн түншлэл чухал ач холбогдолтой.

Төрийн болон хувийн хэвшлийн компаниуд дамжуулах байгууламж, харилцаа холбооны хатуу дэд бүтцийн хамрах хүрээг үе шаттайгаар өргөжүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын 21 аймаг, 330 орчим суманд өндөр хурдны өргөн зурвасын суурь сүлжээ, түүнийг түшиглэн өндөр хурдны интернэтийн үйлчилгээ, Үүрэн холбооны 3G/4G сүлжээг нэвтрүүлээд байгаа бөгөөд сүлжээний хамрах хүрээ цаашид багын түвшинд хүрч тэлсээр байна.

Мобиком корпорац энэхүү бүтээн байгуулалтад манлайлан оролцдогийн нэг илрэл нь өнөөдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд нэвтрүүлж буй өндөр хурдны өргөн зурвасын 4G сүлжээний нээлтийн үйл ажиллагаа юм. Мобиком корпорацын хувьд Дархан-Уул аймагт нийт 3000 гаруй өрхөд интернэтийн үйлчилгээ үзүүлдгээс Хонгор сумын хэрэглэгчдийн хувьд интернэт, телевиз хосолсон VooHOME үйлчилгээг хамгийн өндөр хувьтай ашиглаж байна. Мөн Хонгор сум нь Мобиком корпорацын хувьд Дархан-Уул аймагт өндөр хурдны интернэтийн сүлжээ, дэд бүтэц байгуулсан анхны сум буюу өндөртэй ач холбогдол сум юм.

Хонгор сумын иргэд, олон нийт өнөөдөр нээлтээ хийж буй өндөр хурдны өргөн зурвасын 4G сүлжээг ашиглан төрийн болон бусад хувийн хэвшлийн үйлчилгээг цахимаар авах, мэдээ мэдээллийг олон эх сурвалжаас хүлээн авах, өөрийгөө хөгжүүлэх, цахим технологийг өдөр тутам ашиглах боломж илүү нээгдэж байгаад баяртай байна.

Бусад мэдээ

Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилгаар “Монгол Ард Улсын цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх газрын захирлага” олноо өргөгдсөн 15 он гэх бичээс бүхий Холбооны музейд хадгалагдаж байсан тамгыг өнөөдөр (2024.05.22) Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хүндэтгэлийн танхимд их эзэн Чингис хааны хөргийн өмнө залж, ЦХХХЯ-ны нийт хамт олон хүндэтгэл үзүүллээ.

Ухаалаг засаг II төслийн байгаль орчин, нийгмийн хамгааллын баримт бичгийн төсөл

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Ухаалаг засаг II төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Иргэд болон аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадварыг эзэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд энэ төслийн зорилго оршино. Бэлтгэл ажлын хүрээнд дараах төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар дараах баримт бичгийн төслүүдийг боловсруулаад байна. Иргэд, аж ахуйн нэгжид эдгээр баримт бичигтэй танилцаж, тодруулах санал, хүсэлт байвал info@mddc.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье. Холбоо барих: Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, төв шуудангийн зүүн жигүүр 105 тоот Утас: 266114 Имэйл: info@mddc.gov.mn

МОНГОЛ УЛСАД ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн баярын хурал боллоо. Энэ үеэр 104 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн инженер, техникч, мэргэжилтэн, салбарын зүтгэлтнүүдэд МУ-ын ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэндчилгээ дэвшүүллээ. Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхмүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.