Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь учирч болох эрсдэлийг бууруулна

2022.12.26

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа, Төрийн ордон, тусгай объектуудыг хамгаалах тасагтай хамтран, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр /2022.12.26/ нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт”, “Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтол”, “Газар хөдлөлтөд хэрхэн бэлдэх вэ?”, “Газар хөдлөлт болсон үед иргэдийн мэдвэл зохих зүйлс” зэрэг агуулгаар хийж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Бусад мэдээ

Цахим шилжилтийн өнөөгийн байдлыг үнэлэх судалгаа хийнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.11.28/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХХХЯ өнгөрсөн хугацаанд Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах чиглэлээр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран ажилласан. Н.Учрал сайд өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажилласанд хат. Димовскад талархал илэрхийллээ. Цаашид энэ ажлуудаа үргэлжлүүлж, кибер аюулгүй байдал, цахим шилжилтийн өнөөгийн байдал, иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа хийх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска мөн адил өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласнаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна 2022.11.10 2022 оны 11-р сарын 9-с 10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал “Дижитал шилжилтийн боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.Уг хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам (MSIT)-тай хамтран зохион байгуулж байгаа билээ. 2022 оны 5-р сард баталсан Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 жилийн ойд зориулсан Бангкокийн тунхаглалаар “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах нийтлэг мөрийн хөтөлбөр”-ийг гишүүн орнуудад үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу сайд нарын түвшинд дижитал хамтын ажиллагааг сайжруулах, дижитал хуваагдлыг арилгах, дижитал ур чадварыг сайжруулах, харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, дижитал эдийн засгийг бүс нутгийн хүрээнд хэрхэн хамтарч хөгжүүлэх талаар чуулж байна. “Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022” нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм. Энэхүү чуулга уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдал, ололт амжилт, бий болж буй боломжуудын талаар танилцуулж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоог хангах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, цаашлаад цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгох зорилгоор “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.05.29/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээч нарын 30 орчим төлөөлөл оролцож, цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ: Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсруулахтай холбогдсон судалгааг гүйцэтгэхээр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал гэдгийг онцлон, цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буйд хуралд оролцогчдод талархлаа илэрхийлж, тус хурлаас гарсан санал, дүгнэлтийг ажлын хэсэгт танилцуулж ажиллахаа илэрхийлсэн юм. Манай Улсын иргэдийн олон нийтийн сүлжээний хэрэглээ ОУ-тай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог буюу 2.7 сая хэрэглэгч фэйсбүүк ашигладаг гэх судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр төрөл бүрийн гэмт хэрэг, цахим халдлага үйлдэгдэх үндсэн суваг болж, цахим залилангийн хувьд 2022 оны эхний арван сарын байдлаар 24 тэрбум төгрөгийн хохирол учирч, жилээс жилд хохирлын хэмжээ өсөн, гэмт хэргийн гаралт өсөж байна. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2022 онд цахим орчинд нийт 8,563 гэмт хэрэг үйлдэгдсэн гэж бүртгэгдсэнээс сүүлийн нэг жилийн хугацаанд залилах гэмт хэрэг 99.8 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдэд садар, самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар нэмэгдэж, цахим орчны хэрэглэгчдийн тоо өсөх бүрт тухайн орон зайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчилтэй контентын тоо, төрөл нэмэгдэн, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, бие махбод, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл үүссээр байна. Иймд цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нотлох баримтыг бүрдүүлэх, бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий болж байна.