Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Бид Цахим Иргэд-We Think Digital төсөл хэрэгжүүлснээ дүгнэж, төлөвлөснөө танилцуулав

2022.09.21

We Think Digital - Бид Цахим Иргэд төсөл нь 2019 онд нээлтээ хийсэн тоон бичиг үсэг номын сангийн дараагийн хувилбар юм. Хөтөлбөр нь цахим аюулгүй байдал, хувийн нууцлал, эерэг харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээ болон худал мэдээллийг хэрхэн таних вэ? зэрэг сэдвүүдийг багтаасан 8 модуль бүхий хичээлээс бүрдсэн бөгөөд төслийн хүрээнд хамтрагч байгууллагуудын тусламжтай 10 мянга гаруй иргэд, дунд сургуулийн мянга орчим багш нарт сургалт орж, 40 сургагч багшийг амжилттай бэлдсэн.

ЦХХХЯ нь Мета грүүптэй хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, цаашдын алхмуудаа тодорхойлох зорилготой We Think Digital Summit арга хэмжээг хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд We Think Digital сургалт болж, “Монголд цахим боловсролын түвшинг дээшлүүлэх нь”, “Худал мэдээлэлтэй хамтдаа тэмцэх нь” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгээр Монгол дахь цахим боловсролын өнөөгийн түвшин ямар байгаа, цахим боловсролыг хөгжүүлж буй бодит туршлага, худал мэдээллийн зорилго, хэн түгээдэг, эх үүсвэр юу болох, ямар асуудлууд тулгардаг, худал мэдээллийн тархалтыг багасгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар оролцогчид мэдээлэл солилцож, цаашдын алхмаа тодорхойллоо.

Бусад мэдээ

Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиадад Монгол сурагчид мөнгөн медаль хүртлээ

Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиад 2024 оны 08 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Болгар Улсын Бургас хотод зохион байгуулагдаж, Монгол Улсын баг эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медалиар шагнуулжээ. Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиадад анхны медальтнаар түүхэнд нэрээ үлдээж буй сурагчдад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс баяр хүргэж, сурлагад нь өндөр амжилт хүсэж байна. Тус олимпиадын зорилго нь сурагчдын шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны болон практик мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд мэдээллийн технологийн салбарын өргөн боломжуудын талаар ойлголт өгөх, хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлыг өргөн хүрээнд нээлттэй хэлэлцэхэд оршдог аж. Олимпиадад дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй сурагчид оролцсон байна. Хиймэл оюун ухааны олон улсын олимпиад ирэх жил БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдана.

ЦХИХХЯ болон НҮБ  орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү нар Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай  олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Тухайлбал: -Цахим үйлчилгээг алслагдсан сумдад хүргэх, -Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх цахим мэдээллийн ажилтнуудыг сургах,  -Монгол Улсын хиймэл оюуны хөтөлбөрийг дэмжих, -Хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлэх, -1000 гаруй залуусыг Хиймэл оюуны элчээр томилох, -е-Бизнес платформыг хөгжүүлж, ЖДҮ, ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, -Кибер гэмт хэрэгтэй тэмцэх, -Хөдөө аж ахуйн дижитал платформыг хөгжүүлэх, хөдөөгийн иргэд, малчдын цахим боловсролыг дэмжих , -Цахим холболт, кибер аюулгүй байдал, цахим хөгжлийн үндэсний чадавх бэхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж байна. ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү Монгол Улсын  Засгийн газрын  “Шинэ итгэл-Эрс шинэтгэл 2026-2030”  Монгол Улсыг  хөгжүүлэх таван жилийн  хөгжлийн хөтөлбөрийн  чиглэл болоод    “Цахимаар нэн тэргүүнд”  бодлого, стратегийн зорилтын талаар танилцуулга хийлээ.   НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам  цаашид Монгол Улсад амжилттай хэрэгжсэн “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төслийн туршлагад тулгуурлан иргэдийн дижитал болон хиймэл оюуны суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

Цахим аймаг бодлогын зөвлөмжийн мэдээллийг Хөвсгөл аймгийн иргэд, төрийн албан хаагчдад хүргэж байна

ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо. Өнөөдрийн үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга П.Лхагважав нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар “Цахим аймаг бодлогын зөвлөмж”, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар иргэд, олон нийт болон төрийн албан хаагчдад танилцууллаа. Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Хөвсгөл аймаг дахь хэлтэсийн дарга Д.Сумаадагва “Хөвсгөл аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар танилцуулав. Мөн ЦХХХ-ны яамны Мэргэжилтэн Г.Дэлгэрмаа “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр, ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар олгох” сэдэвт сургалтад танхим болон цахимаар нийт 250 гаруй иргэн, төрийн албан хаагчийг хамрууллаа.