Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно

2021.09.06

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation -2021” болон өргөжиж, энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн “Women in ICT FORUM” болон дотоодын эмэгтэйчүүдийн “Women in Digital Nation” хэлэлцүүлэг тус, тус зохион байгуулагдах аж. Тодруулбал, мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн форум “Women in ICT FORUM” 09-р сарын 17-ны 15.00-16.00 цагийн хооронд болох бол дотоодын эмэгтэйчүүдийн форум нь “Women in Digital Nation” хэлэлцүүлэг 09 -р сарын 17-ны 16.00-17.00 цагийн хооронд болох ажээ. Тус хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой хүмүүс доорх линкээр бүртгүүлээрэй Бүртгэлийн линк: “Women in Digital Nation” хэлэлцүүлэг (google.com) Холбоо барих утас: 99855356, 99096069 Дашрамд мэдээлэхэд, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation – 2021” -ний хүрээнд “Цахим Үндэстэн” хэлэлцүүлэг Салбарын сайд нарын уулзалт Мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо хэлэлцүүлэг Олон улсын цахим спортын тэмцээнд Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн Хөгжмийн фестиваль Cosplay Үндэсний компаниудын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Та дижитал амьдралын хэв маягаар аялахыг хүсвэл 2021 оны 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Өмнөговь аймагт болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны 16 гишүүн байгууллагатай хамтран энэ сарын 11-18-ны өдрүүдэд говийн бүсийн 4 аймагт зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр (2024.03.18) Өмнөговь аймагт үргэлжилж, тус арга хэмжээг нээж, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээг танилцуулж, ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат “Аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарц”-ын талаар танилцууллаа. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал”, И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төсөл”-ийн талаар, Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Нансалмаа”ХУРДАН” цэгийн үйлчилгээний онцлог, анхаарах асуудлууд, Үндэсний дата төв УТҮГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Э.Баттөр “Орон нутгийн төрийн байгууллагуудын систем, серверүүдийг төрийн үүлэн тооцооллын /mCloud/ системд нэгтгэх төсөл”-ийн танилцуулга, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир “Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл хийв. Арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, ЕБС-ын багш, сурагчид, иргэд, олон нийтэд нэгдсэн хурал, уулзалт, өдөрлөг, сургалтыг зохион байгуулна.

“Цахимд хэвшье” арга хэмжээ зүүн бүсийн аймгуудад үргэлжилж байна

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. 2024.04.15 Хэнтий аймагт 2024.04.17 Дорнод аймагт 2024.04.19 Сүхбаатар аймагт тус тус зохион байгуулагдана.

“Ухаалаг Засаг – 2” төслийн нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.  Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг ЭНД дарж авна уу.  Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.