Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Microsoft компанитай хамтарч ажиллана

2022.09.16

Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Microsoft компаний удирдлагуудтай цахим уулзалт хийж, олон талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Төрийн албан хаагчид лицензгүй программ хангамж хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа. Иймээс нэн шаардлагатай 21 мянган төрийн албан хаагчдыг үе шаттайгаар лицензтэй, аюулгүй байдал хангагдсан программ хангамжаар хангах гэрээ, хэлэлцээрийг ийнхүү эхлүүлээд байна.

Бусад мэдээ

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууддаа хүргэе! Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улсын байгууллагууд өндрөөр үнэлж байна. Тухайлбал: ➢ Энэ онд Узбекистан Улсад зохион байгуулагдсан олон улсын “Төрийн үйлчилгээний форум”-ын үеэр Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 46-р байр буюу “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжиллаа. ➢ Мөн өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж үзэж “Global Government Excellence Award”-ыг, 2023 онд Эстони Улсад болж өнгөрсөн “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний 8-р чуулганаас “Нээлттэй засаглал” хүндэт өргөмжлөлийг тус тус авсан билээ. Энэхүү ололт, амжилт нь үе үеийн шуудан холбоо, өргөн нэвтрүүлэг, радио холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн технологи, сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан ажилтан, алба хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр харилцаа холбоон, мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй 21.2 мянган ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн 74 мянган гишүүдийн хамтын хүчин зүтгэл болохыг цохон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье. Өнөөдөр 5G сүлжээ, интернэт, дижитал технологи, хиймэл оюун зэрэг дэвшилтэт технологи нь аливаа асуудлыг шийдэх түлхүүр гэж дэлхийн улс орнууд үзэж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил харилцаа холбоо, мэдээллийн технологи нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжил, эрх чөлөөг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөгжлийн хурдасгуур, нийгмийн харилцаа, үйлчилгээний СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛ байх болно. Монгол Улс хөгжлийн түлхүүрээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн үзэж, “Digital First” гэсэн бодлогоо тодорхойлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглах, төрийн бүтээмж, төрийн үйлчилгээний үр ашиг, чанарыг дээшлүүлэхээс гадна үндэсний сансрын технологид баримтлах бодлогыг боловсруулж байна. Шуудангаас соёолсон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил нь уул уурхайгаас хэт хамааралтай манай орны макро эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг бий болгож, оюун санааны, мэдлэг шингэсэн дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгахад чухал түлхэц болно. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар

Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиад эхэллээ

Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиад өнөөдөр эхэллээ. Тус олимпиадын гурван ангилалд нийслэл, аймаг, бүсийн болон үндэсний онлайн олимпиадаас шалгарсан 136 сурагч оролцож байна. Үүнд:  Олимпиадын бодлогын оноог тооцоолох, үнэлгээнд олон улсын цахим шүүлтийн системийг ашиглан явуулна.  Түүнчлэн сурагчдын программчлал, мэдээллийн технологийн бүтээлийн уралдаанд 66 сурагч 30 бүтээлээрээ оролцож байна.  Бүтээлийн уралдаан нь суралцагчийн шинэ санаа, инновацын сэтгэлгээний хөгжлийг дэмжих, бүтээлээ түгээн дэлгэрүүлж, нийгэмд сурталчлах, суралцагч өөрийн шинэ санаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг эрт нээх боломжийг олгох зорилготой юм.   Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиадыг энэ жил Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын Ерөнхий газар, Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэг, “Динза, Цондоолойгийн анд найзууд” болон Монголын мэдээлэл зүйн олимпиадын холбооны  40 гаруй багш, ажилтан, оюутнаас бүрдсэн баг зохион байгуулж байна.  Үйл ажиллагааны болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг informatics.edu.mn сайтаас авна уу.

“MЕТА TEEN ACCOUNT” Монгол Улсад нэвтэрлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо Мета компанийн Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран тус компанийн өсвөр насны хүүхдэд зориулсан “Instagram Teen Account”-г Монгол Улсад албан ёсоор нэвтрүүллээ. “Instagram Teen Account” нь өсвөр насны буюу 16-аас доош насны хүүхдэд зориулсан ба хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан функцийг багтаадаг. Тухайлбал, хүүхдийг хувийн мэдээллээ алдах, танихгүй хүнтэй харилцах, зохисгүй контент үзэхээс урьдчилан сэргийлж, цагийг үр бүтээлтэй, соёлтой өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэдэг юм. “Instagram Teen Account” нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн сурагч, эцэг эх, нийгмийн ажилтны төлөөллөөс гадна хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо. Арга хэмжээг ЦХИХХ-ны сайд Э. Батшугар нээж  “Монгол Улсын хувьд дижитал ирээдүйг бүтээх үндэс нь бидний өсвөр үе, залуучууд юм. Түүнчлэн судалгаанаас харахад Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн 30 гаруй хувь, Инстеграмм хэрэглэгчдийн 40,8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлж байна. Тиймээс тэднийг зөв, аюулгүй, хариуцлагатай орчинд цахим орчныг ашиглах боломжоор хангах нь төрийн болон хувийн хэвшлийн хамтын үүрэг төдийгүй нийгмийн бүхий л талын оролцоо чухал билээ. Цаашид ч бид олон талт түншүүдтэй өсвөр насныхны цахим орчны боловсрол, хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн эрин зуунд ёс суртахуунтай, мэдлэгтэй цахим иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно” гэл ээ. Түүнчлэн хүүхдийн ашиглаж байгаа болон шинээр нээх Instagram аккаунт нь “Instagram Teen Account”-д автоматаар шилжих боломжтой юм. Хүүхдийн аккаунт Instagram Teen Account-д бүртгэгдсэнээр хамгаалалтын тохиргоо автоматаар идэвхжиж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.