Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Facebook Marketplace цэсийг Монгол Улсад албан ёсоор ашиглах боломжтой боллоо

2021.07.05

Facebook компани хэрэглэгчдэдээ борлуулалтыг хялбаршуулж, худалдан авалт хийх боломжтой Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна. Монголын фэйсбүүк хэрэглэгчид аппликэйшнийхаа Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор зочлоод л хүссэн ангилал, байршлынхаа дагуу хайлт хийх боломжтой. Энэ талаар Facebook компанийн Хонгконг, Тайван, Монгол болон Төв Азийг хариуцсан олон нийтийн бодлогын газрын дарга Жорж Чен: “Бид Facebook-н Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Уг үйл явдал Монголд хурдацтай хөгжиж буй цахим худалдааны зах зээлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим худалдаа нь Монголын эдийн засгийн цахим шилжилтэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа ба монголчууд худалдаа наймаа хийхдээ аль хэдийнээ Facebook-г өргөнөөр ашигладаг болсон. Тиймээс бид аюулгүй, хэрэглэхэд хялбар Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна” Уг үйл явдлыг тохиолдуулан ХХМТГ-н газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Жижиглэн худалдааны ертөнц маш олон сувагтай болж, олон газар худалдаа эрхлэх боломжууд нээгдэж байгаа энэ үед монголчууд Facebook-н Marketplace цэсийг ашиглан борлуулалт хийх мөн худалдан авах маш таатай боломж бүрдэж байна. Худалдан авагчид нь аль хэдийн бүрдсэн зах зээл дээр бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд борлуулах нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд орлогоо өсгөх боломжийг олгох байна. Тиймээс Фейсбүүк компанид талархал илэрхийлье.” Marketplace-г Монгол Улсад нэвтрүүлэхийн сацуу Facebook компани Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Faro Foundation Mongolia ТББ-тай хамтран бизнес эрхлэгч болон хувь хүмүүст Facebook Marketplace-г өөрсдийн дижитал маркетинг болон цахим худалдаандаа үр ашигтай ашиглах сургалт ороход хамтарч ажиллах болно. Facebook Marketplace дээр худалдан авалт хийх

Facebook Marketplace дээр худалдан авалт хийх нь маш хялбар. Та Facebook-н Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор нэвтрэхэд л хангалттай. Ингэснээр өөрийн сонирхолд нийцсэн зар руу нэвтрэх болно. Өөрийн байршил, бүтээгдэхүүний ангиллаа тохируулснаар таны сонирхолд нийцсэн зарууд харагдах болно. Мөн хайж байгаа зүйлээ олохын тулд хайлтын хэсгийг ашиглах боломжтой. Өөрт тохирсон зүйлээ хадгалах эсвэл борлуулагчтай шууд мессенжерээр холбогдож болохоос гадна борлуулагчийн Фэйсбүүк хаягаар зочлон тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүмүүсийн тэдэнд өгсөн үнэлгээг харж болно. Үүний дараагаар борлуулагч болон худалдан авагч нар төлбөр болон хүргэлтээ хэрхэн хийхээ шийднэ. Marketplace-н талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/marketplace/learn-more/buying  холбоосоор зочлоорой.

Facebook Marketplace дээр боруулалт хийх 

Мөн Facebook Marketplace дээр боруулалт хийх нь маш хялбар бөгөөд боруулагч олон нийтэд нээлттэй зар үүсгэж, зарах гэж буй зүйлээ оруулна. Ингэснээр борлуулагч Marketplace дээр зар оруулахад тэдний зар Marketplace, News Feed, Facebook-н хайлтын хэсэг, Facebook групп болон бусад хайлтын систем дээр харагдана. Мөн борлуулагч өөрийн зараа Facebook-н Buy and Sell группт оруулах боломжтой. Зарах бүтээгдэхүүнийхээ зургийг аваад, бүтээгдэхүүний нэр, тайлбар, үнэ зэргээ оруулаад, байршил болон ангиллаа сонгоод л зараа байршуулахад хангалттай. Тухайн байршилд байгаа хүмүүс зарыг харах боломжтой бөгөөд худалдан авахыг хүсвэл борлуулагчтай холбогдоно. Мөн борлуулагч Marketplace болон Facebook Buy and Sell  группт нэгэн зэрэг зараа байршуулах боломжтой.

Одоогийн болон өмнөх худалдан авалтынхаа түүхийг “Your items” хэсгээс харах боломжтой. Энэ хэсэгт хүмүүс хадгалсан зар, хямдралтай бүтээгдэхүүн болон худалдан авагчтай хийсэн харилцан яриаг харах боломжтой.

Холбоо барих: А. Бямбажаргал
Faro Foundation Mongolia ТББ
Byambajargal@faro.mn

Бусад мэдээ

“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллалаа

Иргэд, олон нийттэй харилцах “11-11″ төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр /2023.04.10/ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, асуултад хариуллаа. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр яамны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хүсэлтүүдийг хүлээн авлаа. Уулзалтад нийслэлийн болон есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлага, албан хаагчид оролцлоо.

Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана

ҮЙЛ ЯВДАЛ Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана 2022.02.21 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй уулзлаа. Соёлын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” -д тусгагдсан цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй санал солилцож, цаашид цахим шилжилттэй холбоотой ажилд хамтран ажиллахаар болов. Уулзалтын хүрээнд Соёлын яамны зүгээс цахим шилжилттэй холбоотой ажлуудаа танилцуулж, “e-Mongolia” платформд үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар эхний байдлаар санал солилцлоо. Цаашид Соёлын салбарт хэрэгжих цахим төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар талууд ярилцлаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий Консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа Элчин Сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууддаа бид үе шаттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг нэвтрүүллээ.  Ингэснээр Бүгд Найрамдах Турк улсад сурч, ажиллаж, амьдарч буй 6 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ,  үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хаанаас ч ойр, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 2023 он гэхэд 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 30 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад байгаа иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү 2 цэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр хилийн чанадад нээсэн 14 дахь улсын 18 дахь цэг болж байна. Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..