Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

E-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

2022.08.31

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн e-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685, 21 аймгийн нутгийн захиргааны 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж Улсын бүртгэлийн байгууллагаас 266 мянга 451 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхний чипэнд суулган олгосон бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.  

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, олон нийтийн хяналтыг бий болгож, нээлттэй, ил тод шуурхай байлгах зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах цахим суваг болон үндэсний цахим шуудангийн системийг нэвтрүүлж иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх, өргөдөл гомдол хүлээн авч, хариу хүргүүлэх боломжтой болоод байна.

Бусад мэдээ

Судалгааны ажилд холбогдох санал, мэдээллээ ирүүлэхийг урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах судалгааг хийхээр төлөвлөж байна. Энэ чиглэлээр 2012 онд Япон Улс, 2014 онд Бүгд Найрамдах Франц Улсаас зөвлөх үйлчилгээ авч байсан. Мөн 2022 онд ЦХХХЯ-наас Шинжлэх Ухааны Академи болон Шинжлэх Ухаан Технологийн Их ургуулийн Мэдээлэл, холбооны судалгаа хөгжлийн төвтэй хамтран, “Харилцаа холбооны хиймэл дагуул бүтээх, хөөргөх, эзэмших, ашиглах техник эдийн засгийн урьдчилсан судалгаа”-г хийсэн. Иймд дээрх судалгаанд үндэслэн Үндэсний хиймэл дагуул төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Сансрын холбооны тоон хиймэл дагуулын шаардлагын дагуу шинэчлэн боловсруулах судалгааны ажилд ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгоно

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгоно 2022.06.22 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, KDDI сангийн олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ноён Kazunori Fujita, ахлах зөвлөх Ноён Yosuke Uchiyama, зөвлөх менежер Ноён Toshizkazu Yurugi болон Далайн кабель болон харилцаа холбоо компанийн ахлах менежер Ноён Hiroki Yanagisawa нартай уулзаж одоо хэрэгжүүлж буй төсөл болон цаашид хэрэгжүүлэх “Программ хангамж, робот гэх мэт мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгох” төслийн талаар санал солилцлоо. Тус яам нь Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-ийн дэмжлэгээр мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг дэмжих, мэдээллийн технологийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, шинэ шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор “Монгол Улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх”, “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслүүдийг Япон улсын KDDI сантай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тоног төхөөрөмж суурилуулсан алслагдсан бүс нутгийн иргэдийг гамшгийн үеийн мэдээ, мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага сургуулилт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гамшгаас хамгаалах албанаас гамшгаас хамгаалах мэргэжлийн бүлгийн гишүүдэд “Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага, сургуулилтыг өнөөдөр /2023.05.09/ Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа. Сургалтаар газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах, анхны тусламж яаж үзүүлэх, бусадтай хэрхэн хамтран ажиллах, гал түймрээс хэрхэн хамгаалах, хорт утаатай нөхцөлд ямар арга хэмжээ авах зэрэг сэдвийн хүрээнд зориулалтын танхим, тусгай төхөөрөмж дээр бодит дадлага, сургуулилт хийж суралцав.