Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дорноговь аймгийн 68 үйлчилгээ цахимжлаа

2022.04.04

“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын  68 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал,

  • Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Сайншанд хотын Захирагчийн ажлын алба – 5 үйлчилгээ
  • Дорноговь аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 5 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Авто тээврийн төв -3 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал -1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн ЗДТГ – 25 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын 3 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Чандмань – Илч ХХК – 6 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ

Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дорноговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус баг ирэх 7 хоногт Говьсүмбэр аймагт ажиллана

Бусад мэдээ

ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Мэлоуныг өнөөдөр /2023.01.26/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтын хүрээнд Кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Их Британи Улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааны гүүр болоход дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ. Мөн яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Мэлоун ЦХХХ-ны сайд Н.Учралыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна гэдгээ хэлсэн. Мөн дээрх хүсэлтүүдийг хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

ЦХХХЯ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр /2023.10.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол улсын цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдсэнийг онцолж, цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд хийж буй ажлуудаа танилцууллаа. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм. НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, цахимжилт тэр дундаа хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих E-Business.mn платформыг үр дүнтэй ажиллуулж байгааг онцоллоо. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд ЦХХХЯ манлайлж, хамтран ажиллахыг хүслээ.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 2 дахь өдрөө ажиллаж байна

Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны удирдлагууд болон яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр (2024.09.19) зохион байгуулж байна.