Казахстан Улсын Астана хотод ажиллах үеэр хиймэл оюун, төрийн цахим үйлчилгээ болон дата төвийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй шийдэл, туршлагатай танилцлаа.

Alem.ai болон National Information Technologies JSC (NITEC)-ийн төлөөлөлтэй уулзаж, E-Mongolia системийг хиймэл оюунд суурилсан шийдлээр хөгжүүлэх, Монгол хэлний Sovereign LLM, AI Agent зэрэг технологийг төрийн цахим үйлчилгээнд ашиглах талуудын сайн туршлагуудаас хуваалцав.

Мөн Астана хотод хэрэгжиж буй Төв Азийн анхны Tier IV түвшний “AKASHI” дата төвийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тус төв нь 100 МВт хүртэлх хүчин чадал, 4,224 серверийн рактай байхаар төлөвлөгдсөн бөгөөд өндөр нягтралтай сервер, шингэн хөргөлт, цахилгаан хангамжийн нөөцлөлтийн шийдлүүдийг ашиглаж байна.
Эдгээр технологийн шийдэл, туршлагыг Монгол Улсын AI болон ногоон дата төвийн дэд бүтцийн хөгжилд тусгаж, цаашид Казахстантай GovTech, хиймэл оюун болон төрийн цахим үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөлд шилжүүлнэ.











