Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

2022.09.15

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа.

Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо.

Бусад мэдээ

Эрүүл мэндийн салбарт IT чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-тай уулзлаа

Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх хүсэлтийг сонсож, хүлээж авах, шийдлийн санал солилцох нээлттэй уулзалтыг ЦХИХХЯ-ны зүгээс зохион байгууллаа. Тус уулзалтад эрүүл мэндийн салбарт программ хангамж нийлүүлэгч 31 аж ахуйн нэгж, компаниуд бүртгүүлснээс 16 нь оролцлоо. Уулзалтаар Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална” гэж заасан бөгөөд тус хуулийн заалтын хэрэгжилт хангагдахгүй байгаа талаар дурдаж, дараах тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх  шаардлагатай талаараа санал хүсэлтээ илэрхийллээ. Үүнд: 1.           Төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг зарлаж байгаа боловч бодит нөхцөл байдал дээр эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системтэй шууд өрсөлдөөн үүсэж байна. 2.           Эрүүл мэндийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулахад төрийн 5-6 байгууллагатай шууд харилцаж, тэднээс өгч буй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байдаг. Иймд цаашид төрийн зүгээс эмх цэгцтэй бодлогоор хангах; 3.           Төрийн байгууллагаас батлагддаг тушаал, журам, шийдвэрүүд нь ойрхон солигддогоос үүдэлтэйгээр түүнийг дагаж хийх мэдээллийн системийн хөгжүүлэлт, туршилт хийх хугацаа олддоггүйн улмаас нэвтрүүлэлтийн алдаа, доголдол гарч байна. 4.           Статистикийн маягт эсвэл тодорхой тушаал, журамд нийцүүлэн программ хангамжийг хөгжүүлж байгаа нь өөрөө учир дутагдалтай бөгөөд олон стандарт аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ мэтчилэн бусад асуудлын хүрээнд санал, хүсэлтээ илэрхийлж, тус яамны зүгээс цаашид судлан, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэг байгууллаа

БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр сард ойролцоогоор 500 гаруй Монгол иргэн үйлчлүүлдэг. Хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн даатгалын чиглэлээр үйлчилгээ авах гэж ирсэн иргэдэд лавлагаа, тодорхойлолт авах хэрэгцээ гардаг. Тиймээс тус төвд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгууллаа. Ингэснээр тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа,тодорхойлолт, тоон гарын үсгээ хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.