Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ

2022.09.01

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар яамны албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс Засгийн газрын тогтоол, шийдвэрийг танилцуулан дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцаж байсан Л.Энх-Амгалан шинээр томилогдсон сайд Н.Учрал болон дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт ажлын амжилт хүсэж, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Яамны удирдлагууд шинээр томилогдсонтой холбогдуулан газар, хэлтсүүдийн бүтэц бүрэлдэхүүн, ажлын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд зарим мэдээллийг нээлттэй болгох талаар хуульчилсан. Энэ мэдээллийг бусад салбаруудтай хамтарч олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлэх, одоогоор 266 мянган иргэнд тараагдаад байгаа тоон гарын үсгийг иргэн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарч, хурдасгаж ажиллах, цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгож, хамтарч ажиллахыг уриалсан юм.

Бусад мэдээ

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна. Тодруулбал, oxford insight –аас гаргасан судалгаагаар Монгол Улс 2019 онд 172 орноос 123 дугаарт эрэмбэлэгдсэн бол 2020 онд 93 дугаарт эрэмбэлэгдэж, 30 байр урагшилж байв. Харамсалтай нь, 2020 оноос хиймэл оюуны бэлэн байдлаараа 10 байр ухарсан үзүүлэлттэй байна.  Тодруулбал, № Шалгуур 2020 2021 2022 2023 1 Засаглал 27.02 33.45 35.21 35.83 2 Технологи 26.27 27.24 26.68 27.71 3 Өгөгдөл ба Дэд бүтэц 60.09 50.90 49.76 38.99 Үүнд, өгөгдөл ба дэд бүтцийн шалгуур жил бүр буурч байгаа нь нөлөөлсөн байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны яамнаас ирэх 12 дугаар сард “Төрийн их өгөгдөл, хиймэл оюун” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнтэй уялдуулан “Төрийн их өгөгдөл ба Хиймэл оюун” үндэсний стратегийг боловсруулж, батлуулахаар ажиллаж  байна.

“Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт”-ийн төслийг хэлэлцүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт”-ийн төслийг 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцүүллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК-тай хамтран боловсруулсан төслийн хэлэлцүүлэгт төрийн болон салбарын мэдээлэл хариуцагч 62 байгууллагын 70 гаруй албан хаагч оролцов. Хэлэлцүүлгээр нийтийн мэдээллийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, систем хоорондын уялдаа холбоо, мэдээллийн сангийн давхардал, цаашдын хөгжлийн чиглэл, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо. Монгол Улс 2021 онд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, төрийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл солилцоо, нийтийн мэдээллийн дэд бүтцийг нэгдсэн байдлаар хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлахаар заасан 22 хэм хэмжээний актаас 19-ийг нь батлан мөрдүүлж байна. Мөн хуулийн 18 дугаар зүйлд нийтийн мэдээллийн дэд бүтцийн бүрэлдэхүүнийг, 28 дугаар зүйлд ерөнхий төлөвлөлт болон төлөвлөлтийн нийтлэг журмыг Засгийн газар батлахаар тус тус заасан. Өнөөгийн байдлаар төрийн мэдээллийн систем, мэдээллийн сангууд тодорхой хэмжээнд хөгжсөн хэдий ч нэгдсэн архитектур бүрэн бүрдээгүй, байгууллага төвтэй хөгжлийн загвар давамгайлж байна. Мэдээллийг олон системд давхар бүртгэх, дахин цуглуулах нь өгөгдлийн давхардал, зөрүүтэй мэдээлэл үүсгэхээс гадна хөрөнгө оруулалтын давхардал, үр ашиггүй зардлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд төрийн мэдээллийн систем, мэдээллийн сан, сүлжээг байгууллага бүр тусдаа хөгжүүлэх бус, улсын хэмжээнд нэгдсэн архитектур, нийтлэг стандарт, систем хоорондын уялдаа, мэдээлэл солилцоо, өгөгдлийн дахин ашиглалтыг хангах зарчимд шилжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд боловсруулсан “Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт” нь улсын хэмжээнд хөгжлийн чиглэл, бүтэц, уялдаа холбоо, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх үе шатыг тодорхойлох бол “Төлөвлөлтийн нийтлэг журам” нь салбар, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үе шат, шаардлагыг тогтооно. Мөн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах шаардлагатай мэдээллийн системийн ангиллыг тодорхой болгосноор системийг шинээр бий болгох, шинэчлэх, хөгжүүлэх шийдвэрийг бодит хэрэгцээ, техникийн шаардлага, эдийн засгийн үр ашигт үндэслэн гаргаж, давхардсан хөрөнгө оруулалт, үр ашиггүй зардал, уялдаагүй систем бий болох эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагуудаас гарсан санал, зөвлөмжийг тусган баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж, холбогдох журмын дагуу батлуулах ажил үргэлжилнэ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг 2” төсөл нь салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудыг “Зах зээлтэй урьдчилан харилцах (EME)” цахим уулзалтад оролцохыг урьж байна.

Энэхүү уулзалт нь төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих худалдан авалтын багцад зориулсан бөгөөд салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудад төсөл, худалдан авах ажиллагааны шаардлагыг урьдчилан танилцуулах, санал бодлыг солилцох, оролцоог идэвхжүүлэх зорилготой арга хэмжээ юм. Цахим уулзалт: 2026 оны 4 дүгээр сарын 23-ны Пүрэв гарагт 16:00 цагт зохион байгуулагдана. Асуулга: Тендерийн үйл явцыг илүү үр дүнтэй зохион байгуулах санал асуулгыг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний Баасан гарагийн 17:00 цаг хүртэл бөглөж, ирүүлнэ. Сонирхсон этгээд дараах линкээр хандан бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/4tpbMW2 Асуулга бөглөх холбоос: https://bit.ly/4tqqGLV Тодруулах шаардлагатай бол дараах утсаар холбогдоно уу. Утас: 51-261168, 51-261068