Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой: АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН

2021.01.18

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталж, Монгол Улсад телефон холбоо үүсч хөгжсөн хэмээн үздэг билээ. Энэхүү телефон станц нь өнөөгийн Бөхийн өргөөний баруун хойно байрлах нэг давхар ногоон байшинд (“Анхны холбооны байшин”) байрлаж байсан. Орос загварын энэхүү байшинд оросын худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан ба зүүн талд нь Цогт Бадамжавын байшин (эдүгээ нийслэл Улаанбаатарын музей байгаа) зэрэг оросууд суурьшиж байсан гэдэг. Ерөнхий сайд Т. Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан энэхүү байшинд суурилуулсан тухай түүх болон дурьдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоо Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Холбооны ерөнхий газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 25 –ны өдрийн 31 дүгээр тушаалаар Харилцаа холбооны 70 жилийн ойд зориулан Харилцаа холбооны түүхэн замналын музей байгуулахаар хуучин ашиглаж байсан байр (Анхны холбооны байшин)-нд бүрэн засвар хийж, мөн онд Холбооны түүхэн замналын музейг нээн 1997 он хүртэл ажиллуулсан. Харилцаа холбооны энэхүү түүхэн байшингийн өнөөгийн ашиглалтанд анхаарал хандуулан 2003 оноос хойш өмчлөгч-эзэмшигчийн талаар судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр 2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр тогтсон билээ. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газрын жагсаалтыг баталсан ба “ Анхны холбооны байшин” нэрээр түүх, соёлын өвд бүртгэгдээд байна. Анхны холбооны байшин Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Өнөөдрийн байдлаар 1,287,187 цахим гарын үсэг олгожээ

Бидний баримт бичигт гарын үсэг зурах, баталгаажуулах аргад хувьсгал хийж, илүү хурдан, үр ашигтай, байгаль ээлтэй байх үйл явцыг цахим гарын үсэг бүрдүүлж өгсөн. Цахим гарын үсэг нь хэрэглээнд нэвтэрч эхэлснээр бид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт олон боломжууд нээгдэж, цаг хугацаа, зардалаа хэмнэх боломжтой. Тэгвэл Монгол Улсад өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуй нэгж байгууллагад нийт 1,287,187 цахим гарын үсэг олгоогдоод байна. Үүнээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас 1,127,388 иргэнд цахим гарын үсэг болгосонд бол аж ахуй нэгж байгууллагад цахим гарын үсгийг дараах байдлаар олгожээ. Гэвч цахим гарын үсэг иргэдийн хэрэглээнд тэр болгон ашиглагдахгүй байгаа бөгөөд дараах таван сайтад л ашиглаж байна. Үүнд:

ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна

ҮЙЛ ЯВДАЛ ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна 2022.02.24 Мэдээлэл харилцаа холбооны салбарын инженер, техникийн ажилтан болон програм хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлох зорилготой БНСУ-ын мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцийн “ТОПСИТ” шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний парк албан ёсны эрхтэйгээр 10 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгалт нь дэлхийн 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд шалгуулагч нь өөрийн мэргэжлийн ур чадварыг дэлхийн чансаатай харьцуулан үнэлэх, байгууллага нь мэдээллийн технологийн мэргэжилтнийхээ ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар төсөөлөлтэй болох боломжтой юм Тус шалгалтын бүртгэл: 2022.02.14-2022.03.18 Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтад бүртгүүлэх заавар Алхам 1. Цахимаар TOPCIT шалгалтын бүртгэлийн системд бүртгүүлэх https://www.topcit.or.kr/ сайтад гишүүнээр бүртгүүлэх Алхам 2. Шалгалтын төлбөр төлөх Шалгалтад цахимаар бүртгүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгалтын төлбөрийг МТҮП-ийн Голомт банкны дансанд эсвэл МТҮП дээр ирж бэлнээр тушааж болно. Шалгалтын төлбөр заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэл цуцлагдана. Шалгалтын бүртгэлийн хураамж: 50,000₮ Банкны нэр: Голомт банк Дансны дугаар: 1102099876 Дансны нэр: Мэдээллийн технологийн үндэсний парк Гүйлгээний утга: Овог, нэр Шалгалтын төлбөр хөнгөлөх нөхцөл: Үйл ажиллагааны хэлбэр Хүний тоо/ Хөнгөлөх хувь Их дээд сургууль 10 хүн 15 хүн 20 хүн 50% 60% 70% Байгууллага 50% 60% 70% Инкубатор Хүний тоо хамаарахгүй 70% Алхам 3. Шалгалтын бүртгэлээ баталгаажуулах Шалгалтын бүртгүүлэгч шалгалтын төлбөр төлсөн баримтын хуулбар болон дараах мэдээллийг nomin.s@itpark.mn цахим хаягруу илгээж бүртгэлээ баталгаажуулна. Овог нэр TOPCIT username TOPCIT вэбсайтад бүртгүүлсэн имэйл хаяг Төрсөн он сар өдөр Хүйс Ажлын газрын нэр/оюутан бол сургуулийн нэр Шалгалтын бүртгэлийг баталгаажуулсны дараа шалгалтад орох эрх баталгаажсан хариуг таны цахим шуудангаар илгээнэ. Эх сурвалж: Мэдээлэл технологийн үндэсний парк Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээнд хүсэлтээ ирүүлэхийг урьж байна

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын дор дараах бие даасан зөвлөх үйлчилгээнд та бүхнийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.  Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2024.04.08, 15:00 PM Хүсэлт хүлээн авах хэлбэр: Цаасан болон цахим хэлбэрээр   Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, тавигдах шаардлага зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу: Нэг: Бие даасан ахлах зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.3) https://www.smart.gov.mn/mn/consulting-services-3-1-2-3-senior-consultant-silver-it/ Хоёр: Бие даасан зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.4-1) https://www.smart.gov.mn/mn/consulting-services-3-1-2-4-1-training-and-events-coordination/ Гурав: Бие даасан зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.4-2)  https://www.smart.gov.mn/mn/consulting-services-3-1-2-4-2-marketing-and-outreach/ Дөрөв: Бие даасан зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.4-3) https://www.smart.gov.mn/en/consulting-services-3-1-2-4-3-program-development/ Мэдээлэл харилцааны мэргэжилтэн “Ухаалаг засаг-2” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж и-мэйл:  purevochir@smart.gov.mn гар утас: 976-99010865