Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно

2021.09.06

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation -2021” болон өргөжиж, энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн “Women in ICT FORUM” болон дотоодын эмэгтэйчүүдийн “Women in Digital Nation” хэлэлцүүлэг тус, тус зохион байгуулагдах аж. Тодруулбал, мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн форум “Women in ICT FORUM” 09-р сарын 17-ны 15.00-16.00 цагийн хооронд болох бол дотоодын эмэгтэйчүүдийн форум нь “Women in Digital Nation” хэлэлцүүлэг 09 -р сарын 17-ны 16.00-17.00 цагийн хооронд болох ажээ. Тус хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой хүмүүс доорх линкээр бүртгүүлээрэй Бүртгэлийн линк: “Women in Digital Nation” хэлэлцүүлэг (google.com) Холбоо барих утас: 99855356, 99096069 Дашрамд мэдээлэхэд, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation – 2021” -ний хүрээнд “Цахим Үндэстэн” хэлэлцүүлэг Салбарын сайд нарын уулзалт Мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо хэлэлцүүлэг Олон улсын цахим спортын тэмцээнд Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн Хөгжмийн фестиваль Cosplay Үндэсний компаниудын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Та дижитал амьдралын хэв маягаар аялахыг хүсвэл 2021 оны 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.

Бусад мэдээ

БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамтай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, БНСУ-ын Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн нар Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэв. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, 5G/6G сүлжээ, дижитал дэд бүтэц, болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацад суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр Монгол Улсын цахим хөгжил, технологийн өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хоёр улсын стратегийн түншлэлийн агуулга улам гүнзгийрч, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны суурь бэхжих юм.

ЦХИХХ-ны сайд Э. Батшугар: Монгол улс Дижитал эдийн засгийн хүрээгээ тэлснээр дан ганц уул уурхай бус оюун ухааны экспорт хийх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар “Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т гарын үсэг зурлаа. Бүгд Найрамдах Тажикистан Улсыг төлөөлж Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода гарын үсэг зурсан юм. Дижитал эдийн засгийн салбарын зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр туршлага солилцоно. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “И-Монгол Академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гэрчилгээжүүлэх төвүүд, төрийн үйлчилгээ болон цахим хөтөлбөр хөгжүүлэлт, Улсын төсөвт хувьцаат компани хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд манай улсын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнд хамаарах системүүдийг нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцаж, нийлүүлэлт хийх боломжтой болох юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Технологийн компаниудын нөлөөгөөр “S&P 500  Index” 47 удаа рекордоо шинэчилжээ

Хиймэл оюуны хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр “Apple”, “Microsoft”, “Alphabet”, “Amazon”, “Nvidia”, “Meta” компанийн хувьцаа эрэлт ихтэй байна. Эдгээр компанийг технологийн салбарын “Их-6” хэмээн нэрийдэх болжээ. Санхүүгийн шинжээчид дээрх компаниудын хувьцааг эргэлзэлгүй авахыг зөвлөдөг боллоо. Тодорхой хэлбэл, “S&P 500  Index” 2024 он гарснаас хойш 47 удаа рекордоо шинэчлэн тогтоогоод байна. Өмнө нь дээрх компаниудын хувьцааны өсөлт, эрэлт ийм өндөр хувиар давамгайлж байгаагүй юм. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард “ChatGPT” танилцуулагдсанаас тус компаниудын нийт үнэлгээ 8.2 их наяд ам.доллароор нэмэгджээ. Тухайлбал, Тайвань гаралтай Америкт бүртгэлтэй чип үйлдвэрлэгч “Nvidia” өнгөрөгч зургадугаар сард зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том компани болсон. Харин “Microsoft” өнгөрөгч улиралд орлогоо 18 хувиар нэмэгдүүлэн, 62 тэрбум ам.долларт хүргэжээ. “Nvidia”-гийн хувьцаа 141.54, “Tesla”-гийн хувьцаа 269.19 ам.долларын ханштай байна. Эх сурвалж: Technology magazine, Bloomberg