Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа

2021.08.12

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй. Энэ удаад 1996 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Галсандагвын Нямдаваагийн тухай нийтэллээ. Г.Нямдаваа нь 1958 онд Ховд аймгийн Чандмань сумын нутаг Жаргалантхайрхан гэдэг газар төржээ. Тэрбээр 1966-1976 онд нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Ленинград хотын Политехникийн дунд сургуульд орж, нэг жил суралцан, улмаар Москвагийн эрчим хүчний дээд сургуульд шилжиж, 1977-1983 онд суралцаж төгссөн бөгөөд 1995-1996 онд мөн сургуулийн магистрт суралцаж, магистрийн зэрэг хамгаалжээ. Г.Нямдаваа 1983-1984 онд Улаанбаатар хотын тээврийг удирдах газарт диспетчер, инженер, 1984-197 онд Тээврийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1987-1990 онд Тройллебусны комбинатын ерөнхий инженер, 1990-1992 онд Засгийн газрын дэргэдэх Зам, тээврийн ерөнхий газрын дарга, 1993-1996 онд Тагнуулын төв газарт хэлтсийн дарга, “Агь” ХХК-д зөвлөх, 1996-1998 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар тус, тус ажиллажээ. Тэрбээр Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явцын өрнөлтийн жилүүдэд Зам тээврийн ерөнхий газар ба Дэд бүтцийн хөгжлийн яаманд удирдах албан хашиж, ардчиллын үйл хэрэгт оролцон, ардчилсан хүчний анхны Засгийн газраас явуулж байсан бодлого, “МҮАН- МҮДН”-ын ба ардчилсан холбоо” эвслээс сонгогчидтой байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байлаа. Энэ үед Дэд бүтцийн хөгжлийн яамны зохион байгуулалт бүтцийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн боловсронгуй болгож төрийн мэргэшсэн албан хаагчдаар аппаратыг бүрдүүлэн, ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэн ажиллуулснаар яамны газар, хэлтэс, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын ажилд зарим ахиц өөрчлөлт гарчээ. Монгол Улсын шуудангийн салбарт банк санхүүгийн шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх асуудлыг 1995-1996 онд боловсруулан, Засгийн газарт уг асуудлыг оруулан, “Шуудангийн шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 1997 оны 99 тоот тогтоол гарч, шуудангийн санхүүгийн үйлчилгээг Ховд аймагт 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс туршилтын журмаар эхлүүлэн, үр дүнг 9 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж, “Төрийн үйлчилгээг иргэдэд хугацаанд нь хүргэж үйлчилсэний төлбөрийн Монголшуудан компанид тухай бүр төлж,…. хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, ашиглалтыг удирдан зохицуулж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасан байна. Эдгээр удирдамж шийдвэрийн дагуу аймгийн шуудан холбооны алба (ШХА)-ыг түшиглүүлэн ажиллах хүч, орон байрыг ашиглан, ШХА-ны дарга нарыг банкны салбарын захирлаар хавсруулан банкны тайлан, тооцооны үйл ажиллагааг хариуцсан нягтлан бодогчийн орон тоог шинээр нэмж ажиллуулсан байна. Тэрбээр Харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, “Монгол марк” компанийг татан буулгаж, Монгол шуудан компанитай нэгтгэсэн нь шуудангийн салбарыг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, эдийн засгийн хувьд бэхжүүлэхэд ач холбогдолтой шийдвэр болсон юм. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Допингийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай

Авлигын эсрэг “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажилласан. Эл байгууллагуудад ажиллах үеэр үүссэн асуудлын хүрээнд Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд ил тод, үнэн, зөв мэдээлэл хүргэх, асуудлыг нягтлах, шийдвэрлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран “Допинг ба спортын авлига” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.12/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газар, Монголын үндэсний олимпын хороо, Монголын ОУ-ын ба үндэсний спортын арбитрын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нийт 30 орчим төлөөлөл оролцож, дараах сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Допинг ба спортын авлига” Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч О.Одбаяр “Олимпын оролцоо ба допинг” Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал “Спортын авлигатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд “Допингийн шинжилгээ авах үйл явц ба ил тод байдал” Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Допингийн эрсдэл ба ирээдүй” Монголын ОУ-ын ба үндэсний спортын арбитрын холбооны тэргүүн Г.Батзаяа “Допингийн эсрэг олон улсын туршлага” Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтэд үндэслэн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, спортын авлигыг таслан зогсооход шаардлагатай хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, төсөл боловсруулж, судалгаа хийх холбогдох гарц шийдлийн талаар эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх юм.

Баянхонгор аймагт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвийн 2 цэг шинээр нээгдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” төвийн анхны цэгийг Баянхонгор аймагт 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн бол өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн байр, Баруун бүсийн худалдааны төвд дахин 2 цэгийг шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, “И-Монгол” академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Отгонбаяр, Баянхонгор сумын засаг дарга Г.Энхбаяр, Нэгдсэн эмнэлгийн чанар хяналтын албаны дарга В.Нарантуяа, Баянхонгор аймгийн ТЦҮХ-ийн дарга Г.Ганчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Төрийн цахим үйлчилгээний Баянхонгор аймаг дахь “ХУРДАН” 3 цэгээс тус аймгийн 90,000 орчим иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг хаанаас ч ойр, нэг дороос авах боломж бүрдэж байна. Энэ оны 08 дугаар сарын байдлаар Баянхонгор аймгийн “ХУРДАН” төв нь 7178 иргэнд үйлчилснээс 2403 буюу 31,2 хувь малчид байна. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Давос 2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна

Дэлхийн удирдагчдын уулзалдах цэг болж, тухайн жилийнхээ нийгэм, эдийн засгийн өнгийг тодорхойлдог Дэлхийн эдийн засгийн форум буюу “Давос”-ын чуулган “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа” сэдвийн дор нэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Швейцарын Давос хотноо 1400 гаруй эксперт, бодлого тодорхойлогч, салбарын манлайлагчид ойрын болон дунд хугацаанд дэлхийн эдийн засагт заналхийлж буй гол эрсдэл болон боломжит шийдлүүдийг нэрлэж эхэллээ.  Сүүлийн үеийн судалгаагаар технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан, квант тооцоолол нь салбар хоорондын бизнесийг өөрчлөх, тасалдуулахад хүргэдэг гол хүчин зүйл болж байгааг онцлов. Мөн хиймэл оюун ухаан, квант тооцоолол, блокчейн хурдацтай дэвшилд хөтлөгдөн өөрчлөлтийг түүчээлж байна. Түүнчлэн аж үйлдвэрүүд зөвхөн дээрх томоохон технологийн шинэчлэл төдийгүй газар хөдлөлтийн гео-эдийн засгийн өөрчлөлтийг харгалзан бизнесийн стратегиа өөрчлөх шаардлагатай болжээ. Давос хотноо болж буй “Дэлхийн эдийн засгийн форум- 2025”-ийн уулзалтад оролцогчид үүнийн дагуу салбаруудаа өөрчлөхийн зэрэгцээ богино хугацааны зорилго, урт хугацааны зайлшгүй шаардлагуудыг хэрхэн тэнцвэржүүлэх талаар хэлэлцэж, шийдлүүдийг ярилцах юм. Чуулга уулзалтаар цахим орон зай илүү төвөгтэй болж байгаа ч кибер аюулгүй байдлын шилдэг мэргэжилтнүүд гарц, шийдлийг нэрлэж байна. Тодруулбал, Форумын кибер аюулгүй байдлын тэргүүлэх тайланд геополитикийн хурцадмал байдал, шинээр гарч ирж буй технологийн хурдацтай хэрэглээ зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж кибер ландшафт улам бүр төвөгтэй болж байгааг илэрхийлсэн. Энэ нь байгууллага, улс үндэстний хувьд гүн гүнзгий, өргөн хүрээтэй үр дагавартай бөгөөд кибер тэгш бус байдлыг улам хурцатгаж байгааг ч анхааруулав.  Ингээд Давосын чуулга уулзалтаар дараахь сэвдүүдийг онцолж байна.  Дижитал өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээг чиглүүлж буй сэтгэлгээний өөрчлөлт Глобал гэрэлт цамхаг сүлжээ (GLN) нь дижитал өөрчлөлтөөр бүтээмж, тогтвортой байдалд онцгой нөлөө үзүүлсэн компаниудыг хүлээн зөвшөөрдөг. Энэхүү цагаан номд хамгийн сүүлийн үеийн 36 Гэрэлт цамхаг сүлжээнд нэгдэхийн тулд дижитал “хэмжээний уналт”-тай тэмцэхээс эхлээд хөрөнгө оруулалт хийх хүртэл туршлага, сургамжуудыг тайлагнадаг. Энэхүү цагаан ном баримт бичиг нь хамтын ажиллагаа, инновац ашиглан эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн өөрчлөлтийн хандлагыг санал болгож, дэлхийн эрүүл мэндийн мэдээллийн сүлжээний эдийн засгийн алсын харааг харуулж байна. Энэ нь эрүүл мэндийн өгөгдлийн хамтын ажиллагааны чухал хүчин зүйлүүд болон эрүүл мэндийн салбарт үр дүнтэй, өргөжүүлэх боломжтой шийдлүүдийг бий болгоход шаардлагатай амжилтын түүх, стратегиудыг судалдаг аж.  GovTech-ийн дэлхийн олон нийтэд үзүүлэх нөлөө Дэлхийн Засгийн газар оюун ухааны эрин үеийг гүйцэж чадах уу гэдэг томоохон шалгуурын өмнө ирээд байна. 2034 он гэхэд GovTech буюу Төрийн дижитал системүүд нь дэлхийн хэмжээнд 9.8 их наяд ам.долларын олон нийтийн үнэ цэнийг нээж, Засгийн газрын үйл ажиллагаа, хүмүүстэй харилцах арга хэлбэрийг өөрчлөх аж. Аливаа Засгийн газрууд үр ашиг, ил тод байдал, тогтвортой байдлын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед GovTech нь үйл явцыг оновчтой болгох, зардлыг бууруулах, олон нийтийн итгэлийг сэргээх шийдлүүдийг санал болгодог. Тиймээс Засгийн газрууд инновацыг хүлээн зөвшөөрч, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэл рүү явж байна.  Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын төв Энэтхэг Энэтхэг нь сүүлийн зургаан жилийн хугацаанд аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын төвийг байгуулж, 1.25 сая иргэнд шууд нөлөөлж, санаачилгуудаараа дамжуулан үр дүнтэй өөрчлөлтийг авчирчээ. Ингэхдээ үе шаттайгаар цогц сорилтуудыг шийдвэрлэх боломжтой технологиудыг өргөжүүлж, олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг бий болгосон.  Квантын эдийн засгийг нэвтрүүлэх нь Энэхүү тайлан нь тооцоолол, мэдрэгч, харилцаа холбоо, аюулгүй байдал гэсэн гурван үндсэн чиглэлээр дэлхийн аж үйлдвэр, эдийн засгийг өөрчлөх квант технологиудыг өөрчлөх чадамжийг онцолж байна. Дээрх технологи нь жишээлбэл, дэвшилтэт машин сургалт, симуляци ашиглан бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгож, өвчний илрүүлэлтийн нарийвчлалыг сайжруулж, хамгийн сүүлийн үеийн шифрлэлтээр өгөгдөл дамжуулах найдвартай байдлыг хангаж чадах аж.  Ухаалаг эрин үеийн үйлдвэрүүд COVID-19 тахлаас эхлээд уур амьсгалын өөрчлөлт, мөргөлдөөний хүчтэй нөлөөлөл хүртэл сүүлийн хэдэн жил аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээнд бараг байнгын тасалдал гарч ирсэн. Энэхүү тасалдал нь сорилтуудыг бий болгохоос гадна эхний хөрөнгө оруулалтаас бодит хэрэглээ рүү хурдан шилжих чадвартай хүмүүст бүтээмж, өсөлт, илүү тогтвортой байдлын боломжуудыг олгов.  Судалгаанаас харахад дижитал өөрчлөлт нь тогтвортой байдал, нээлттэй инновацын хурдасгуур болж чадна гэж харж байна. Улс орны удирдагчдад эдгээр шилжилтийн боломжуудыг ашиглахын тулд шинэ, орчин үеийн манлайллын хэрэгсэл хэрэгтэй. Ингэхдээ боловсон хүчин, хүний нөөцөө бэлдэх, ирээдүйд хариуцлагатай хиймэл оюун ухаантай ажиллах хүчийг бий болгох асуудал чухлаар яригдаж байна.  AI засаглалын холбоо (AIGA) нь салбаруудаа өөрчлөх замаар дэлхийн удирдагчдыг нэгтгэж, хиймэл оюун ухааныг хариуцлагатай нэвтрүүлэх шилдэг туршлагыг бий болгохыг зорьж байна. Үйлдвэрлэлийн экосистемийг өөрчилж, нийгэмд урт хугацаанд үр өгөөжөө өгөх боломжтой хиймэл оюун ухааны практик хэрэглээ, инновацыг нэгэн зэрэг судалж буй. Гэхдээ хиймэл оюун ухаан, квантын тооцоолол, биотехнологи, робот техник, автоматжуулалт болон бусад салбарын дэвшил нь олон боломжийг олгож байгаа ч шинэ технологиуд нь эрчим хүчний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна.  Тиймээс олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) 2026 он гэхэд зөвхөн дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1000 TWh хүрч магадгүй гэж таамаглав. Энэ нь Япон улсын эрчим хүчний хэрэглээтэй тэнцэхүйц юм. Тиймээс Ухаалаг эрин үеийг эрчимжүүлэх нь асар том ажил бөгөөд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтэд хүчтэй нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, хурдацтай хөгжиж буй технологиуд нь эрчим хүчийг өнөөдрийнхөөс хамаагүй өндөр хурдаар залгиж байгаа юм.  Кибер гэмт хэргийн сүлжээг тасалдуулах нь Дэлхийн эдийн засгийн форумын Кибер гэмт хэргийн эсрэг түншлэлээс боловсруулсан энэхүү цагаан баримт бичиг нь кибер гэмт хэргийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд одоо байгаа түншлэлийн амжилтыг хэрхэн бэхжүүлэх талаар судалдаг. Энэ нь дэлхий даяар кибер гэмт хэргийн эсрэг үйл ажиллагааны хамтын ажиллагааг авч үзэж, үр дүнтэй түншлэлийн нийтлэг шинж чанарууд болон тэдэнд тулгардаг саад бэрхшээлийг тодорхойлдог аж.  Хиймэл оюун ухааны эрин үеийн засаглал Хиймэл оюун ухаан (AI) нь дэлхий даяар үйлдвэрүүд, эдийн засаг, нийгмийг өөрчлөн хувиргагч хүч болж гарч ирж байна. Энэхүү чухал мөч нь алсын хараатай манлайлал, урьдчилан таамагласан алсын хараа, төрийн бодлогыг өөрчлөхөд хүрчээ. Шинээр гарч ирж буй шилдэг 10 технологи Шилдэг 10 хөгжиж буй технологийн тайлан нь стратегийн чухал эх сурвалж юм. Анх 2011 онд хэвлэгдсэн бөгөөд нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх 10 технологийг тодорхойлохын тулд эрдэмтэд, судлаачид, ирээдүй судлаачдын ойлголтод тулгуурлан гаргадаг аж. Эдгээр шинээр гарч ирж буй технологиуд нь саад учруулж, хөрөнгө оруулагчид болон судлаачдын сонирхлыг татахуйц бөгөөд таван жилийн дотор цар хүрээ нь тэлэх аж. Форумын 300 гаруй шинжээч, эрдэм шинжилгээний судалгааны тэргүүлэгч хэвлэн нийтлэгч болох Frontiers-ээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг байгууллагуудаас 2000 гаруй ахлах редакторуудыг багтаасан дэлхийн сүлжээг хамарсан дүн шинжилгээ аж. AI нь байгууллагуудад нийгэм, байгаль орчны сорилтыг даван туулах их боломжийг харуулж байна. Тиймээс форумын үеэр AI for Impact: The Role of AI in Social