Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт

2022.08.08

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн захиалгаар Гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. Бүртгэл: 2022.08.18-ны 09:00 цагаас 2022.08.19-ний 17:00 цаг хүртэл явагдана. Сонгон шалгаруулалт 2022 оны 08 сарын 26-нд болно. Та Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем болох
https://hh.csc.gov.mn/?sector_id=02001022&offset=1&limit=20
линкээр холбогдож, бүртгүүлээрэй.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам орон нутгийн цахимжилтыг бодлогоор дэмжинэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн удирдлагуудад ЦХИХХЯ-наас өнөөдөр (2024.09.13) сургалт зохион байгууллаа. Сургалтыг ЦХИХХЯ-ны “Төрийн захиргааны удирдлагын газар”, “Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар”-аас: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, стратеги Кибер аюулгүй байдлын тогтолцоо, бодлогын хэрэгжилт Нээлттэй өгөгдлийн талаарх хууль эрх зүйн орчин Хяналт үнэлгээ хийх аргачлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, мэдээлэл, зөвлөгөө өгөв. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од сургалтын үеэр хэлсэн үгэндээ: ЦХИХХЯ урьд нь 6 чиг үүрэг хэрэгжүүлэн ажиллаж байсан бол Засгийн газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр 8 чиглэлтэй болж, яаманд “Инновацын бодлого зохицуулалтын газар” шинээр нэмэгдсэн. Инновац, цахимын асуудал бол олон улсад төдийгүй бүх салбарт чухал байр суурьтай. ТЦҮЗГ-аас өгч буй үүрэг, чиглэл бүрийг яамнаас өгч буй чиглэл гэж ойлгон, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хариуцлагатай, хүнд сурталгүй хүргэхэд та бүгдийн үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг онцлон, яамны зүгээс бодлогын түвшинд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

“ICT EXPO-2023” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 2 ТАЛТ УУЛЗАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын төлөөллийг өнөөдөр (2023.06.06) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэнд талархал илэрхийлэв. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Технологи, логистикийн газрын захирал хатагтай Шамика Сириманн Монгол Улс цахим шилжилтийг хурдацтай хийж байгаа нь хил дамнасан цахим худалдааг өргөтгөх, цахим эдийн засгийн өсөлтийг хурдасгах чухал хүчин зүйл болохыг онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний зөвлөмжид дурдагдсан саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, үр дүнтэй хэрэгжүүлэх шийдлийг бий болгоход олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдав. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс цахим худалдаа, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын оролцоог хангах асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Монгол Улсын Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул төсөл”-д Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алениа Спейс компанитай хамтран ажиллаж байна. Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын газрын станцын байршилд радио давтамжийн харилцан нөлөөллийн хэмжилт болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажилд урьж байна. Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй баг нь тухайн ажлаар мэргэшсэн байх шаардлагатай бөгөөд өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл болон ажил гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ brmail@mddic.gov.mn цахим шуудангийн хаягаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас авна уу.