Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд улстай хамтран ажиллана

2022.07.08

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Ирланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анн Дервин, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жозеф Китинг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Монгол Улс дахь цахим шилжилтийн үйл явц, туршлагын талаарх мэдээллийг Ирланд улсын Элчин сайдад танилцуулсан бөгөөд талууд Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ирланд улс Европтоо цахим засаглалаараа эхний тавт эрэмбэлэгддэг бөгөөд хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд цахимжуулсан гэдгээрээ дэлхийн олон улсад жишиг орон болдог билээ.

Бусад мэдээ

Завхан аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 8 байгууллага Цахимд хэвшье экспод нэгдлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна. Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй экспод Завхан аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 8 байгууллага, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 22 байгууллага, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд аж ахуй нэгж, албан байгууллага, иргэд олон нийтэд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан танилцуулж, мэдээлэл солилцлоо.

“Үндэсний цахим элч” хөтөлбөр нээлтээ хийлээ

Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хөндөгддөггүй томоохон асуудал болох залуу болон ахмад үеийн цахим хуваагдлын харилцан ойлголцлыг сайжруулах ач холбогдол бүхий “Үндэсний цахим элч” буюу “Digital Nation Ambassador” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2024.09.24) боллоо. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-нд иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43.8%-тай гарсан хэдий ч зорилтот бүлэг, тэр дундаа ахмад настнуудын хувьд цахим үйлчилгээг бие даан авах мэдлэг, чадвар дутмагаас үүдэлтэйгээр хүүхдүүд, ач, зээгийнхээ тусламжийг авах нь нийтлэг байна. Мөн тэд ямар мэдлэг, чадвар дутагдаж, ямар ур чадвараа хөгжүүлэхээ төдийлөн тодорхойлж мэдэхгүй байгаа ба энэхүү хөтөлбөрөөр 150 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэх юм. Эдгээр сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь 2024 оны 12 дугаар сарыг дуустал Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө, орон нутгийн 1000 ахмадад өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадварыг заах юм.  “Үндэсний цахим элч” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр үргэлжлүүлэн улсын хэмжээнд 10,000 гаруй иргэдэд өдөр тутамд нь тулгамддаг цахим хэрэглээтэй холбоотой ур чадварыг нэмэгдүүлэх төсөл болон өргөжинө.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд завхан аймгийн иргэдээс цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа авч байна

ЦХХХЯ-с “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд ТЦҮЗГ, ”И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна. Аймаг тус бүрийн цахим бэлэн байдлын үнэлгээг тодорхойлсноор цахим шилжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг тухайн орон нутагт тохирсон хэлбэрээр боловсруулж бодит үр дүнд зорих юм.