Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар

2021.11.11

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв шууданд байрлах “e-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадалгааг цахимаар хэрхэн авах зааврыг хүргэж байна. Хэрвээ та эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа авах бол: Та “e-Mongolia” гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ. Хэрвээ та e-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид “e-Mongolia” руу хялбар нэвтрэх боломжтой. “e-Mongolia” апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно. ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно. ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгоно. Анхааруулахад, 16 нас хүрээгүй хүүхдүүд “e-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна

Харин суурин компьютероос эмнэлгийн магадалгааг авах бол:

  1. e-mongolia.mn сайт руу нэвтрэн орох
  2. Үйлчилгээ гэсэн цэсийг сонгоно
  3. Эрүүл мэндийн гэсэн дэд цэсийг сонгож, Эмнэлгийн магадалгаагаа цахимаар авах боломжтой.

Бусад мэдээ

Архангай аймгийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагын 30 гаруй төлөөлөлтэй уулзаж, салбарын бодлого үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийг танилцуулж, тэдэнтэй санал солилцлоо.

БНХАУ-ын Бээжин хотын Элчин Сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдлээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-д 2023.09.25-наас 28-ны өдрүүдэд албан томилолттой ажиллалаа. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа Элчин сайдын яаманд нээлээ. Бээжин хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр тус улсад албан ёсны бүртгэлтэй 7300 гаруй иргэн төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг хаанаас ч ойр авах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь 7 улсын 10 цэгт төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээсэн бол цаашид 45 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан билээ. Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх зөвлөх үйлчилгээ авахаар харилцан тохиролцсоны дагуу эхлэх уулзалтыг 2 тал зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбоны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын КТ корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ хариуцсан Захирал Хатагтай И Ми Хи-д Монгол Улсыг зорин ирж, цахим шилжилтийн чиглэлээр хийгдэх Зөвлөх үйлчилгээний ажилд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс тус асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ. “КТ” корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ харицусан Захирал Хатагтай И Ми Хи-гийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн явцыг бүсийн бусад орнуудтай харьцуулвал илүү өндөр хурдаар хөгжиж байгааг онцлоод, цаашид энэ хурдыг эрчимжүүлэх чиглэлд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж дэвшил авч ирэхдээ итгэлтэй байгаагаа хэлсэн юм.