Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна

2021.12.24

Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” цогц арга хэмжээ АНУ-д 2022 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд болох гэж байна. Тус арга хэмжээг ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, УУХҮЯ, ЭХЯ, ҮХГ, ЖДҮГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Тус арга хэмжээний үеэр “Хөрөнгө оруулалтын форум”, хөрөнгө оруулагчдад “Төсөл танилцуулах VIP уулзалт” -ыг Үндэсний хөгжлийн газраас хариуцан зохион байгуулж, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, стратегийн ач холбогдолтой төслүүд, дунд болон мега төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулан, сурталчлахаар төлөвлөж байна. Иймд Монгол Улсын нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, АНУ-ын болон олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой төслүүдийг тодорхойлж, үндсэн арга хэмжээний өмнө төслүүдийг бэлтгэн, АНУ-ын талд сурталчлан, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэж байгаа тул төслөө 2022 оны 1 дүгээр сарын 5-ны дотор tsetsegmaa.d@nda.gov.mn хаягаар ирүүлж, тус арга хэмжээнд оролцохыг урьж байна. Хамрах хүрээ: Үйлдвэр Хөдөө, аж ахуй Газар тариалан Эрчим хүч Барилга, Тээвэр Соёл, урлаг Аялал жуулчлал Харилцаа холбоо Мэдээллийн технологи Эрүүл мэнд Финтек Банк, санхүү Уул уурхай Төслийн загварыг бөглөж ирүүлнэ үү. Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3skDXJe авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 88008161 утсаар лавлана уу.

“e-Mongolia” өнөөдөр иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Төв шуудангийн 1 давхарын танхимд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 10.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэд улсын бүртгэл, хөдөлмөр, нийгмийн халамж, хуулийн этгээдтэй холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой юм. Тодруулбал,

  • 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх удаа авах гэж буй залуучууд
  • 25 болон 45 насанд хүрсэн иргэний үнэмлэхээ сунгуулах гэж буй иргэд
  • Өөрийн болон хүүхдийн гадаад паспорт захиалах
  • Хуулийн этгээдийн нэр авах
  • Хуулийн этгээдийн түр данс нээх
  • Тоон гарын үсэг авах
  • Нийгмийн халамжийн 31 үйлчилгээнүүдийг зөвхөн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгт дээр ирснээр та авах боломжтой юм.

Үүний зэрэгцээ, хөгжөөнт уралдаан, тэмцээнд оролцож, ялагч болох боломжтой.

Бусад мэдээ

Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа

ҮЙЛ ЯВДАЛ Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа 2022.04.07 Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток эдгээр өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн алба хаагчдад “Эстони улсын цахим засаглал ба түүнийг бүрдүүлэгч блокууд” сэдвээр сургалт орлоо. Эстони улс нь дижитал шилжилтийг тэртээ 20 жилийн өмнө амжилттай нэвтрүүлсэн бөгөөд хамгийн дэвшилтэт дижитал нийгэм бүтээгч гэдгээрээ алдартай. Тус улсын “Цахим Засаглал”-ын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улс, 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг ажээ. Тус байгууллагын зохион байгуулдаг сургалт, семинарт дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 6800 гаруй оролцогчид хамрагддаг гэсэн судалгаа бий. Ноён Ханнес Асток Монгол Улс дахь айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн удирдлага болон алба хаагчдад сургалт орж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Эстони улсын “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт  2019 оны арванхоёрдугаар сарын 04-нд “e-Mongolia” системийн ерөнхий санааг гаргаж, тус системийг хөгжүүлэх эхлэлийг тавьж байсан юм.Тэгвэл өнөөдөр “e-Mongolia” системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээ болон 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.Эстоничууд төрийн байгууллага руу ирж, буцах цаг хугацаа, дараалалд зогсох гээд төрийн үйлчилгээг уламжлалт аргаар авахад ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг ажээ. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр ердөө 30 минут л зарцуулдаг болсон аж. Мөн тус улс нь өнөөдрийг хүртэл 1 тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар 2 тэрбум еврог хэмнэсэн судалгаа бий.Харин монголчууд төрийн үйлчилгээг уламжлал хэлбэрээр авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд “e-Mongolia” систем нэвтэрснээр өнөөдрийн байдлаар 2 сая иргэн давхардсан тоогоор 10 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан бөгөөд ойролцоогоор 80 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа гарчээ.Төрийн үйл ажиллагааг цахимжуулсанаар 7 хоног бүр 24 цагийн ажиллагаатай, идэвхтэй, мэдрэмжтэй төр бий болох аж. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуй нэгж байгууллага цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг гар утаснаасаа авахын зэрэгцээ, төр тухайн системээр дамжуулан иргэдтэйгээ харилцаж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой юм. Мөн төр цахим системээр дамжуулан иргэний бичиг баримтын хугацаа дуусах дөхөж байгааг сануулах, сунгах эсэхийг мэдэгдэх, хэрвээ иргэн бичиг баримтаа сунгахыг зөвшөөрвөл бичиг баримт нь автоматаар сунгагдаж, иргэндээ эргэн мэдээллдэг байх ёстой ажээ.Харин манай улсын хувьд цахим шилжилтийн багц хуулиуд ирэх 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээр төр өөрт буй мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх зохицуулалт үйлчилж эхэлнэ. Мөн төрийн алба хаагч хэн нэгэн иргэний мэдээллийг харахыг хүсвэл тухайн иргэнд “e-mongolia” системээр дамжуулан мэдэгдэл очих, иргэний баримт бичгийн хугацаа дуусах дөхөж байгаа эсэхийг мэдэгдэх хөгжүүлэлт хийгдэж байгаа ажээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

“Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна. Та бүхэн тус линкээр дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу, https://drive.google.com/drive/u/1/folders/1GpUOW_kpvMwi5XV7o7IIGBwL303jjGdM https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1769934424469?fbclid=IwY2xjawP72BBleHRuA2FlbQIxMABicmlkETF3eXlUbVVjY1hGT3RxTjF0c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHq4dQafdLsgCY4fu8Ina3DzyjxEGGclHUKFUg4HJ4KTNHf7eWRkdRDM4wHu4_aem_OiJcL4pqbshsiKGqMCL4lQ Хугацаа: 2026 оны 02-р сарын 25-ны өдөр, 17:00 цаг 00 минут

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нь” өгөгдлийн Хакатон тэмцээн зохион байгуулагдана

Зорилго Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өгөгдөлд суурилсан загвар боловсруулж, хиймэл оюун ухааны шийдлийн загвар боловсруулах, олон нийтийн оролцоог хангаж, иргэдийн санал санаачлагыг дэмжихэд оршино. Хамрах хүрээ  Шалгаруулалт Тэмцээний даалгавар             Өгөгдсөн нийтийн тээвэр, замын хөдөлгөөний тоон болон видео мэдээлэлд үндэслэн түгжрэлийг бууруулахад чиглэсэн шинэлэг, оновчтой шийдэл гаргах. Шийдлээ  өгөгдөл дээр туршиж, нотлох модель хөгжүүлэх. Өгөгдөөгүй бусад нээлттэй эх үүсвэрийг ашиглаж болно.  Зохион байгуулагчдаас хангах  өгөгдлийн төрөл: Хамтран зохион байгуулагчид Бүртгэлтэй холбоотой мэдээллийг Салбарын шинжлэх ухаан, технологи инновацийн бодлогохариуцсан ахлах мэргэжилтэн Л.Лхамдулам /99135813/ дугаараас, Тэмцээнтэй холбоотой мэдээллийг  /88216971, 88092004/ дугаарын утаснаас лавлана уу.