Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн алба хаагчийн тангараг өргөлөө

2021.12.24

Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгч тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 3 алба хаагч тангараг өргөлөө. Тодруулбал, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Харилцаа холбооны сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадолгор, Цахим хөгжлийн газрын Мэдээллийн технологийн аудит, харилцаа холбооны дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Н.Чулуунчимэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Г.Хонгорзул нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 3, 8, 11-т заасныг тус тус үндэслэн зохион байгуулав.

Бусад мэдээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг Баян-Өлгий аймагт нээгдлээ.

Баян-Өлгий аймаг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлсэн 16 дахь аймаг боллоо. Алслагдсан бүс нутагт иргэд төрийн үйлчилгээг операторын горимоор орон нутгынхаа өөрт ойр байрлах цэгээс түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй, хүнд сурталгүй авах боломж ийнхүү бүрдэж байна. Баян-Өлгий аймаг дахь “Хурдан” цэгийн нээлтэд : Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгийн иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг эхний ээлжинд “Хурдан” цэгээс авах боломжтой бөгөөд үйлчилгээний тоог нэмэгдүүлсээр энэ ондоо 1000 хүргэх зорилготой ТЦҮЗГ-ын хамт олон ажиллаж байна.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан тэргүүтэй харилцаа холбооны салбарын ҮЭ-ийн хорооны дарга нарыг өнөөдөр /2023.04.10/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийг байгуулах Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолын дагуу сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилтны төлөөллийг оруулах Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороог байгуулах Салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бусад асуудлын талаар хэлэлцлээ.

Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног арга хэмжээнд оролцов

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр нар болон бусад албаны төлөөлөгчдийн хамт БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдсан “”Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног” арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Талес Алениа Спейс компани болон хиймэл дагуулын зөвлөх үйлчилгээний Novaspace, Хиймэл дагуул хөөргөлтийн АНУ-н Space X компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Үүний зэрэгцээ, Францын Сангийн яамтай хиймэл дагуул төслийн талаар ярилцаж,Талес Алениа Спейс компанийн хиймэл дагуулын үйлдвэрлэлтэй танилцав.