Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана

2022.02.25

Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/ цахимаар боллоо. Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа

Дархан-Уул аймаг орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхээр “Ухаалаг-Дархан”, “И-Дархан”, “Цахим-Дархан” гэсэн 3 дэд хөтөлбөр хэрэгжүүлж, “Жишиг цахим аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд: Төрийн байгууллагын дотоод удирдлагын систем Эрсдэл аппликэйшн Иргэдийн индэр аппликэйшн И-Дархан цахим хуудас Үнэлгээний хороо унагаах системийг тус тус нэвтрүүлсэн байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дархан-Уул аймагт улсын төсвийн 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Мэдээлэл солилцооны дата төв”-ийн барилгын ажлын явцтай танилцаж, энэхүү төв нь зөвхөн Дархан-Уул аймагт төдийгүй бүх бүс нутгийн, бүх аймгуудын нэгдсэн мэдээлэл солилцооны төв болж хөгжих учиртайг дурдсан юм.

Монголын технологийн салбарын хөгжил гарааны шатнаас хөгжлийн шатанд шилжиж байна

Хэдэн зуун компаниуд нэгдэж хамтын ажиллагаа, эко системээ хөгжүүлж олон улсын зах зээлд чиглэсэн том тоглогч нар болон хөгжиж байна. Үүний хажуугаар санхүүжилтын сангууд ч бас бий болж байна. Дэлхий ертөнц хөгжлийн шинэ шатанд гарсаныг мэдэрч үлгэрлэж түүчээлж ажиллах нь манай салбарын үүрэг. Харилцаа, холбоо мэдээлэл технологийн салбарын оролцогчдын нийтлэг эрх ашиг нэгдэж өөр хоорондоо өрсөлдөхөөс илүү шинэ зам татуулахад нэг завин дээр гарах нь өндөр ач холбогдолтой. 20 гаруй компани улс орноо таниулж төлөөлж оролцсон цаг дор салбарын гол тоглогчдоо нэгтгэж ярилцан зорилго дор нэгдэн зогсолтгүй урагшилж буй өндөр хурдны салбарт өөдрөг маргаашийн төлөө “ХурДан” ажиллахаа илэрхийлэв. MWC нэгэн дээвэр дор салбарын хүний нөөцийг бэхжүүлэх нь хамгийн халуун сэдэв байв. Huawei, ZTE компани ирэх жилүүдэд хүний нөөцийг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж Huawei ирэх жилүүдэд 1000 мэргэжилтэн бэлтгэхийг дэмжиж ажиллахаар тохиролцлоо. ӨндөрХурдаар ӨөдрөгМаргаашд…

Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө 2021.07.08 Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалах засаг төслийн хүрээнд “Үндэсний нөөц дата төвийг байгуулах, ашиглалтад оруулах” дэд төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тус төвийн нээлт тун удахгүй болно. Энэ төслийн хүрээнд хийгдэж батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө МОНГОЛ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө АНГЛИ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү. Share on facebook Share on twitter Бусад мэдээ