Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны лого
Лого /Монгол/ Татах Лого /Англи/ Татах
ҮЙЛ ЯВДАЛ
2022.03.11
Манай улс “Цахим Үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” – д 60 байгууллагын 639 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд энэ 2022 онд 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Ингэхдээ авлигад хамгийн их өртдөг үйлчилгээг нэн тэргүүнд цахимжуулах юм. Тус асуудлаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Азийн сангаас сүүлийн 10 жилд хийсэн авилгын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, нээлттэй өгөгдлийг сайжруулах талаар санал солилцохын зэрэгцээ бүх нийтийн цахим боловсролыг сайжруулахад шаардлагатай судалгаа хийх, зорилтот бүлэгт тохирсон агуулга боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцов.
Азийн сан нь Ази тивийн хөгжиж буй улс орны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага. Тус байгууллага нь сайн засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүс нутаг, олон улсын харилцаа чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм.
Лого /Монгол/ Татах Лого /Англи/ Татах
Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын чуулган Хэнтий аймагт энэ сарын 29-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус чуулганыг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 2025 онд хийж хэрэгжүүлэх онцлох 10 ажлынхаа талаар илтгэл тавив. Тэрбээр, “Цахим хөгжил дэлхий, улс орнуудын хөгжлийг тодорхойлж байгаа энэ цаг үед Монгол Улс хаашаа явах вэ гэдгийг хэлэлцэхээр цуглаад байна. Төрийн үйлчилгээг хүссэн үедээ авах боломжтой КИОСК машины хэрэглээ 88 хувьд хүрсэн, e-mongolia-г зүүн бүсийн иргэдийн 50-аас дээш хувь нь ашиглаж байна. НҮБ-аас цахим хөгжлийн индексийг хоёр жил тутамд үнэлдэг. Монгол Улсын цахим хөгжлийн индекс өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад 28 байр урагшилж, манай улсын цахим хөгжил дэлхийд 48 дугаарт бичигдсэн. Монгол Улсын ихэнх үзүүлэлт дэлхийд 80-103-т бичигддэг бол цахим засаглалын индексээр эхний 50-д орж байна гэдэг энэ салбарын хүмүүсийн хамтын зүтгэл юм. Яамны бодлого хаашаа явж байгааг илэрхийлэх 10 чухал ажлыг хэлье. Бид 5G буюу дэвшилтэт холбооны шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр сум, багт байгаа бүх хүн төрийн үйлчилгээ, тэрдундаа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг Улаанбаатарт байгаа мэт шууд авах боломж бүрдэнэ. Жолоочгүй тээвэр, дрон, нисгэгчгүй онгоц зэрэг технологийн дэвшлийг амьдралд хэрэгжүүлж, Зүүн бүсэд хүнс технологи, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ ажил буюу 5G хувь нэмэр оруулна. Сум орон нутаг дахь интернэт, харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэхэд анхаарна. Суманд байгаа сургууль, эмнэлгийн интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлэх төслийг эхлүүлсэн. Ингэснээр сумын төвөөс дэлхийн ямар ч хичээлийг үзэх боломжтой болно. Тойрог шилэн кабелийн холболтыг эхлүүлж байгаа. Ингэснээр цахим хөгжилд найдвартай байдлыг бий болгож байна. Гуравдагч хөрш рүү мэдээллийн технологийн гарцыг эхлүүлэх дэд бүтцийг нээж өгч байна. Хаанаас ч дэлхий рүү холбогддог харилцаа холбооны дэд бүтцэд анхаарч байгаа. Зүүн бүсэд хөдөлгөөнт холбооны цэгүүдийг ашиглалтад оруулна. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт энэ жил 29 цэгт сүлжээ оруулна. Ингэснээр малчид сүлжээгээ дагаж нүүдэлдэг биш, хаана амьдарч байгаагаас үл хамааран харилцаа холбооны дэд бүтэц нь бэлэн байдаг нөхцөл бүрдэх юм” гэлээ. Түүнчлэн, орчин үеийн алт бол интернэт. ЖДҮ эрхэлж байгаа орон нутгийн иргэд Монголд байгаа барааг дэлхий рүү, дэлхийд байгаа барааг таны гарт хүргэх цоо шинэ технологийг нэвтрүүлж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газрын дарга Д.Баясгалан нар болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, оператор компаниудын төлөөлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооны Т.Батболд, Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, Нийслэлийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцлоо. Уулзалтаар Нийслэлийн дэд бүтэц, явган хүний замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан харилцаа холбооны худаг, сувагчлалын ажил, агаараар буюу гэрлийн шон, троллейбусны даацын баганууд, барилга хооронд дамжин татагдсан кабелиудыг цэгцлэх, буулгаж худаг сувагчлалаар оруулах, хэрэглээгүй кабелиудыг буулгах талаар ярилцлаа. Үүнтэй холбогдуулан “Мэдээлэл холбооны сүлжээ компани” ТӨХК нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хотын худаг сувагчлал, дүүргэлт болон Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, бага тойруу дагасан зам засварын бүтээн байгуулалттай хамт хэрэгжиж буй худаг сувагчлалын ажлын явц, гүйцэтгэлийн талаар танилцууллаа. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ний Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газар нь УБ хотын хэмжээнд 7 станцын хүрээнд 9826 ширхэг худаг, 625.323 метр сувагчлалын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Уулзалтын үр дүнд ЦХИХХЯ болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, бусад төрийн болон хувийн хэвшлүүд, Нийслэлийн удирдлагууд, холбогдох байгууллагууд хамтарсан ажлын хэсэг гарган, худаг сувагчлал, кабелийн асуудлыг үе шаттай шийдэхээр тохирлоо. Үүнд: – Төв замын дагуух дутуу үлдсэн худаг сувагчлалын ажлуудыг дуусгах – Харилцаа холбооны кабелиудыг агаараар татах эрх зүйн баримт бичиг, стандартуудыг боловсруулж, батлах – Төв зам дагасан агаараар татагдсан буулгах боломжтой кабелиудыг буулган, худаг сувагчлалд шилжүүлэх -Барилга хооронд замбараагүй татагдсан кабелиудыг цэгцлэн багана татах, хүчилтгэх зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр боллоо Олон жилийн турш цэгцлэхээр ярилцаж буй уг асуудлыг хөндөн, ажил хэрэг болгож хамтран ажиллахаар санал санаачилга гаргаж буй Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар талархал илэрхийлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012