Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа

2022.03.17

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өнөөдөр хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон төдийгүй уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, банк санхүү гэх мэт бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур хүчин зүйл болон хөгжиж байна. Үүнтэй холбоотой дэлхийн хөрөнгө оруулалт мэдээллийн технологийн салбар руу шилжиж байгаа ажээ. Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгосон бөгөөд “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг өнөөдөр /2022.03.17/ Туушин зочид буудалд зохион байгууллаа.

Тус форумыг нээж, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зорьж, тэмүүлж байгаа иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл нь харилцаа холбоо, мэдээллийн технологи бөгөөд салбарын хөгжлийн хурдасгуур, тулгуур хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн хуулиудыг батлан нийтээр дагаж мөрдөхөд бэлэн болсон гэдгийг онцолж, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүссэн юм.

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулсан юм. Тус бодлогын баримт бичигт тусгаснаар, монголчууд “Цахим Үндэстэн” болоход Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтууд хэрэгжсэнээр

  • 2027 онд Монгол Улсын нийт өрхийн 95 хувь интернэт ашигладаг, хүн амын 97 хувь нь интернэт ашигладаг
  • Ази Европыг холбосон өндөр хурдны сүлжээний мэдээллийн урсгал 4 дахин өсөж,
  • 5G технологийн нэвтрэлт 70 хувьд хүрч,
  • Харилцаа холбооны дэд бүтцийн индекс 0.69 хувьд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ.

Мөн цахим засаглалын олон улсын индекс 10 хувиар өсөж, хүн амны тоон бичиг үсгийн чадавх 50 хувьд хүрнэ гэж харж байгаа ажээ.

Цахим хөгжлийн хурдасгуур форумын үеэр Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 гаруй төлөөллүүд мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын  орчин, дижитал эдийн засгийн хэрхэн бий болгох талаар хэлэлцсэн юм.

Бусад мэдээ

E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН “НАСНЫ ХИШИГ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛДЭЭ ХАМРАГДААРАЙ 

Монгол Улсын Засгийн газраас ахмад настнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор олгодог 65 нас хүрсэн ахмад настны “Насны хишиг” үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэл эхэллээ.   Ахмад настны тухай хуульд зааснаар 65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүр улсын төсвөөс санхүүжүүлэн наснаас нь хамааруулан насны хишиг олгодог бөгөөд тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар баталдаг.  2025 оны байдлаар Монгол Улсад 65-аас дээш насны 190 гаруй мянган ахмад настан байгаа гэх судалгаа бий. Эдгээр ахмад настнуудад наснаас нь хамааран 65–69 настайд 50,000 төгрөг, 70–79 настайд 80,000 төгрөг, 80–89 настайд 150,000 төгрөг, 90 ба түүнээс дээш настайд 250,000 төгрөгийн насны хишиг олгодог журамтай.  “Насны хишиг” тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс олгож эхэлсэн бөгөөд тус тэтгэмжид анх удаа хамрагдах гэж байгаа болон өмнө нь хамрагдаж байгаагүй иргэд E-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.   “Насны хишиг” үйлчилгээний хүсэлтийг хэрхэн илгээх вэ?  Тус үйлчилгээнд 65 болон түүнээс дээш насны бүх ахмадууд хамрагдах боломжтой. Харин өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул дахин шинээр хүсэлт илгээх шаардлагагүй.  Биечлэн очих тохиолдолд өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сумын халамжийн мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлнэ. Өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ илэрхийлснээр тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ахмад настны иргэний үнэмлэх бусад баримт бичгийг хавсарган “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм.  

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбар байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагууд болох Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь хэлтэс, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол шуудан компанийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Цахим шилжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэхэд орон нутгийн тэр дундаа харьяа, салбар байгууллагын дэмжлэг, оролцоо чухал болохыг онцлоод, яамны зүгээс бодлогоор дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, мэдээлэл өгөв

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг өнөөдөр (2023.10.02) Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим хөгжлийн багц хууль”, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, цахим шилжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт, мэдээлэл өгөв. Баян-Өлгий аймаг нь 13 сумтай. Бүх сумд 4G үүрэн холбооны сүлжээнд холбогдсон. Нийт 113 мянга гаруй хүн амтай. Аймгийн төв Өлгий суманд 39,380 иргэн амьдардаг. Халх, Урианхай, Дөрвөд, Казак, Тува зэрэг ястан амьдардаг олон ястаны өлгий нутаг юм. Аймгийн тэргүүлэх чиглэл нь Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрыг түшиглэсэн аялал жуулчлал, баруун бүсийн олон улсын тээвэр логистик. Өнөөдрийн “Цахим аймаг” бодлогын зөвлөмж танилцуулга, сургалтад Баян-Өлгийн аймгийн төрийн 50 гаруй байгууллагын 100 орчим албан хаагч хамрагдаж мэдээлэл солилцлоо.