Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022.04.12

Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдийн харилцаа холбоо, мэдээллийн технлогийн чадварыг сайжруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулсанаар талууд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан эмзэг бүлгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн тоон бичиг үсгийн мэдлэгтэй холбоотой одоо байгаа нөхцөл, сорилтуудын талаар судалгаа хийх, тоон бичиг үсгийн ур чадварын хүрээ, түүнийг Монгол Улсад хэрэглэх боломжийн талаар харьцуулсан судалгаа хийх зэргээр хамтран ажиллана.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь “Цахим Үндэстэн” дунд хугацааны бодлогын баримт бичигтээ дижитал дэд бүтэц, цахим засаглал, кибер аюулгүй байдал, тоон бичиг үсгийн боловсрол, инновац ба дижитал контент үйлдвэрлэл болон үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхийг дээшлүүлэх, цахим хүртээмжийн ялгаатай байдлыг арилгаж, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зорилгын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамтран ажиллахаар болж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад өрнөж буй цахим шилжилтийг дэмжих замаар хөгжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, 2030 он гэхэд хүн бүрийг интернэт холбогдох боломжоор хангах, интернэт орчин дахь хүний эрхийн зарчмуудыг баталгаажуулах, цахим хөгжлөөс урган гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалахад анхаарах аж. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өөрийн “Дижитал стратеги”-ийн дагуу ядуурлыг арилгах, бүтцийн өөрчлөлтийг хурдасгах, аливаа бэрхшээл, гамшигт бэлэн байх чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах дижитал технологийг судлан туршиж, түгээн дэлгэрүүлэх замаар уян хатан, ил тод, үр дүнтэй түншлэл бий болгохыг зорьж байна.

Бусад мэдээ

Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэг байгууллаа

БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр сард ойролцоогоор 500 гаруй Монгол иргэн үйлчлүүлдэг. Хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн даатгалын чиглэлээр үйлчилгээ авах гэж ирсэн иргэдэд лавлагаа, тодорхойлолт авах хэрэгцээ гардаг. Тиймээс тус төвд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгууллаа. Ингэснээр тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа,тодорхойлолт, тоон гарын үсгээ хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Алслагдсан орон нутагт интернэтийн хүртээмжийг сайжруулахад НҮБ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Якоб ван Хиердэнийг өнөөдөр /2025.04.03/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол Улс НҮБ-тай хамтран хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлсэн. Тус стратегийг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна.  НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдсэн нь хоёр талын хамтын ажиллагааны үр дүнг илтгэж байна гэв.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Үүний зэрэгцээ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “1000 AI Ambassador” төслийг олон нийтэд зарласан. Мөн эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлж, үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байна. Нэн ялангуяа эцэг эхийн оролцоотойгоор хүүхдүүдийн эрт илрүүлэгийн үзлэгт хамруулах ажлыг чухалчилж авч үзэж байгаа талаар онцлов. Түүнчлэн хиймэл оюуны үндэсний судалгааны хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг төсөлд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.  Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Якоб ван Хиердэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Якоб ван Хиердэн: Миний бие НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг Монгол Улсад нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар томилогдсон бөгөөд дижитал шилжилтийн хүрээнд амжилттай ажиллаж байгаад баяр хүргэмээр байна.  Миний хувьд Суурин зохицуулагчаар ажиллаад буцахдаа тодорхой бодит үр дүн гаргахыг хүсэж байна. Тодруулбал, Монгол орны алслагдсан бүс нутагт амьдарч буй малчны хотонд интернэт хүрсэн байх гэдэг ч юм уу. Одоогоор старлинкийн үйлчилгээ ашиглан малчид интернэтийн асуудлаа шийдэж байгаа ч өртөг өндөр тул хэрхэн боломжит өртгөөр алслагдсан орон нутагт интернэтийг хүртээмжтэй хүргэх вэ гэдэгт анхаарал хандуулж буйгаа онцлов.  Хэрэв алслагдсан орон нутагт интернэт хүртээмжтэй байвал сурагчид хол замыг туулж, дотуур байранд амьдрангаа суралцахгүй малчны хотноос дэлхийн боловсролын авах, амьдралын чанар нь дээшлэх боломж бүрдүүлнэ гэдгийг дурдав Уулзалтын төгсгөлд, Ц.Баатархүү сайд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Мөн Суурин зохицуулагч Якоб ван Хиердэн НҮБ-ын Ази Номхон Далайн эдийн засаг, нийгмийн комиссоос /АНДЭЗНК/ санаачилж буй “Power of Data” санаачилгад Монгол Улсыг нэгдэхийг уриалж, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүг уг ажлыг манлайлж ажиллахыг хүслээ. Power of Data санаачилга нь улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих, үндэсний өгөгдлийн дэд бүтцийг бэхжүүлэх, болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг өгөгдөлд суурилсан шийдлүүдээр хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх ач холбогдолтой юм. 

Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв

Монгол Улс хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээг ОХУ-тай 2024 оны 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд, БНХАУ-тай 2024 оны 05 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулав. Радио долгион нь хил хязгааргүй тархах онцлог бүхий байгалийн хязгаарлагдмал нөөц юм. Иймд хөрш орнууд энэхүү нөөцийг хил орчмын бүс нутагт ажиллах радио станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор техникийн нарийн зохицуулалт хийж, хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих шаардлагуудтай тулгардаг. Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага, технологийн дэвшилтэй уялдуулан хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг тухай бүр хийх шаардлага үүсэж байна. БНХАУ-тай хийсэн энэ удаагийн уулзалтаар хөдөлгөөнт холбооны үйлчилгээний 703-748/758-803 МГц, 880-915/925-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц, 2300-2400 МГц, 2500-2690 МГц, 1920-1980/2110-2170 МГц, 3300-3800 МГц радио давтамжийн асуудлуудыг хэлэлцэж, радио давтамжийн 1920-1965/2110-2155 МГц зурваст газрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний зохицуулалтын гэрээг шинээр байгууллаа. Эдгээр баримт бичгийг байгуулснаар Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны хөдөлгөөнт бус болон хөдөлгөөнт холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах эрх зүйн боломж бий болох чухал ач холбогдолтой юм.