Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Ажлын байрны зар

2022.05.10

Цахим хөгжил, харилцаа холбооны яам дараах ажлын байрыг зарлаж байна. Үүнд: Хиймэл оюун ухаан Блокчейн Big Data чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан шинжээчийг ажилд авна. Жич: Зайнаас болон өөр улсаас ажиллах боломжтой. CV илгээх и-мэйл хаяг: hr@mddc.gov.mn

Бусад мэдээ

дархлаажуулалт (улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцлээ

Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны “Хамтран ажиллах тухай” 01/1859 тоот, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны “Хамтран ажиллах тухай” 02/1861 тоот тус тус бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн, дархлаажуулалт (улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцэх хурлыг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран зохион байгууллаа. Тус хуралд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ, Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ, И Монгол академи УТҮГ болон  НҮБ-ын Хүүхдийн Сан нийт 14 байгууллагын 33 албан хаагч оролцлоо. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас “эксел” хувилбараар авч ашигладаг бөгөөд өгөгдөл мэдээллийг бодит цаг хугацаанд солилцож чадахгүй байгаа нь мэдээллийн зөрүү үүсгэж буй гол шалтгаан болж байна. Эмч нар үндсэн үзлэг үйлчилгээг үзүүлэхээс гадна дархлаажуулалтад хамруулах хүүхдүүдийг олох гэж их цаг алддаг. ХӨСҮТ дээр жишээ нь “улаанбурхан” өвчин оношлогдсон бол олон системд зэрэг бүртгэх нь ажлын ачааллыг нэмэгдүүлдэг. Дархлаажуулалтын тайлан, мэдээлэл бүрэн цахим хэлбэрт шилжээгүй, эрүүл мэндийн байгууллагууд хооронд “google sheet” ашиглан авч нэгтгэн авдаг нь тайлан, мэдээний урсгал хугацааны хувьд хоцрогдолтой, ажлын ачааллыг үүсгэж байна зэрэг тулгамдсан асуудлыг хүрээнд ярилцлаа. Тус хэлэлцүүлгийн үр дүнд дархлаажуулалт (улаанбурхан)-ын тоон мэдээллийг бодит цаг хугацаанд солилцох боломжийг бүрдүүлж, хаягийн мэдээллийг холбогдох мэдээллийн сангуудаас дархлаажуулалтын системд холбож, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-аар дамжуулан Эрүүл мэнд, боловсрол, хил хамгаалах, улсын бүртгэл зэрэг салбар хооронд солилцохоор ажлыг эхлүүллээ. Мөн дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нарт мэдэгдэл хүргэхээр боллоо.

Япон улсын Токио, Осакa хотуудад оршин сууж буй Монгол иргэд төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээс авах боломж бүрдлээ

Япон улсад Монгол улсаас 17 мянга орчим иргэд оршин сууж байна. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээг авахтай холбоотой аливаа саад бэрхшээлийг арилгах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Токио хотод байрлах элчин сайдын яаманд, Осака хот дахь ерөнхий консулын байранд тус тус “Хурдан”төрийн үйлчилгээний цэгийг нээлээ. Ингэснээр Хилийн чанадад 5 улсад 9 цэгт, Улаанбаатар хотод 43 цэгт, Орон нутагт 55 цэгт төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгүүд байгуулагдаад байна. Иргэн та Монгол улсад болон хилийн чанадад өөрт ойр байрлах “Хурдан” цэгээс төрийн 94 төрлийн лaвлагаа тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй авах боломжтой юм.

Өгөгдөлд суурилсан бизнес загварууд уламжлалт эдийн засгийн бүтцийг эвдэж байна

Технологийн салбарын үсрэнгүй хөгжил, үүнийг дагасан өгөгдөл боловсруулах хүчин чадал нь үндэстэн дамнасан компаниуд төдийгүй улс орнуудад шинэ боломж, эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, АНУ-ын “Гайхамшигт 7” гэж нэрлэгдэх болсон технологийн компаниудын зах зээлийн үнэлгээ 2024 оны хагас жилийн байдлаар 15.4 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь БНХАУ болон Европын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээтэй ойртсон статистик болов. Дээрх компаниудын нийтлэг онцлог нь технологи болон өгөгдөлд суурилсан бизнес загварыг бий болгож чаджээ. Тус загвар нь уламжлалт эдийн засаг, салбаруудын бүтцийг богино хугацаанд эвдэж, улс орон, компаниудын өрсөлдөх чадварыг өөрчлөх боломжийг олгож байна. Өгөгдлийг зөвхөн статистик эсвэл мэдээллийн технологи хариуцсан байгууллага, нэгжүүдийн асуудал мэтээр хандах хэвшмэл ойлголт ард хоцорчээ. Нийтийн эсвэл улс орны хэмжээнд анхаарал хандуулж, бодлогын түвшинд шийдвэрлэх цаг ирсэн. Улмаар олон улсын түвшинд өгөгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилго, улс орнуудын хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтуудыг цогцоор тавьж, хэрэгжүүлж эхлээд байна. Жишээлбэл, Австралийн Холбооны Улсын Засгийн газраас 2023 оны 12 дугаар сард “Өгөгдөл ба өгөгдлийн цахим Засгийн газрын стратеги”-ийн баримт бичгийг гаргасан. Үүнд дэлхийн стандартад нийцсэн цахим технологи, өгөгдөлд суурилсан төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүддээ хүргэх үүрэг зорилтыг тусгажээ. Ингэхдээ Австралийн Засгийн газарт буй өгөгдлийг үнэ цэнэтэй хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч, удирдах, өгөгдлийг хадгалах, хамгаалах, ашиглах дэд бүтэц, үйл ажиллагааг сайжруулахад хөрөнгө оруулалт тасралтгүй хийх зэрэг асуудлуудыг оруулж өгсөн. Улмаар Австралийн төрийн өгөгдлийн катологийг үүсгэх, өгөгдөл солилцоог дэмжих, өгөгдлийн системийг хөгжүүлэх, Засгийн газрын хэмжээнд өгөгдлийн засаглалыг бий болгох зэрэг зорилтуудыг тавьсан байна.