Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Erp систем нэвтрүүлэх сургалт боллоо

2022.05.10

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шүүхийн Сахилгын хороотой хамтран “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” /ERP/ нэвтрүүлэн ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Системийн ашиглалтын сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр “И-Монгол” академийн Иргэд, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Энх-Амар хийж, сургалтад Сахилгын хорооны ажлын албаны ажилтнууд хамрагдлаа. ERP систем нь төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн урсгалын зохион байгуулалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэхэд зорилготой төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацыг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий уян хатан, цогц систем бөгөөд Хүний нөөцийн удирдлагын, өргөдөл гомдол, албаны цахим шуудан, мессенжер, ажил төлөвлөлтийн болон баримт бичиг, тайлан судалгаа, хяналт удирдлага, тогтоол шийдвэрийн зэрэг модулиудаас бүрдэнэ.

Бусад мэдээ

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ЦХИХХ-ны Сайд Ч.Номин Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, Дэлхийн банкны Төслийн багийн дэд ахлагч Женнифер Гуи болон бусад мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Ухаалаг засаг-II” төслийн хэрэгжилт, дэд төслүүдийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, зээлийн чанар, ашиглалт, зарцуулалт болон үр дүнгийн талаар ярилцав. ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав болон албаны бусад хүмүүс уулзалтад байлцав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг-II” төслийг 2023 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлэхэд уг төсөл бодит хувь нэмэр оруулж байгаа бөгөөд дунд хугацааны үнэлгээний хүрээнд төслийн бүтцийг шинэчлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Дэлхийн банкны багтай нягт хамтран ажиллаж байгаа юм. Төслийн Удирдах хорооны хурлыг 2026 оны 01 дүгээр сард зохион байгуулж, худалдан авах ажиллагаа, санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Үүний дагуу Дэлхийн банк, ЦХИХХЯ болон Сангийн яам хамтран төслийн бүтцийг шинэчлэх санал боловсруулж, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор хүргүүлээд байна. Мөн Дэлхийн банкны багтай хамтран Нэгдсэн мастер төлөвлөгөөг боловсруулж, төслийн явцад хяналт тавин ажиллаж байна. Төслийн хэрэгжилт энэ оны 05 дугаар сарын 29-ний байдлаар 73.4 хувьтай байна.

Цахимд_хэвшье_Төв_Экспо

Экспо: Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар E-Job, Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Unitel, зэрэг байгууллагаас гадна Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 16 байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үүрэгт ажилдаа орлоо

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үүрэгт ажилдаа оров 2022.08.30 Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар захирамжаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Ням-Осорын Учрал томилогдлоо. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэг ажлыг нь хүлээлгэн өглөө.  Н.Учрал нь Монгол Улсын Их хуралд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд инновац, цахим бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулан, 2018 онд УИХ-д анх удаа Цахим бодлогын түр хороог байгуулахад хувь нэмрээ оруулж байсан юм. Мөн 2020 онд шинээр бүрдсэн Улсын Их Хурал Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж, даргаар нь Н.Учралыг томилж байсан юм. Энэ хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хороо нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороотой хамтран салбарын хөгжлийг урагшлуулах, таван хуулийг батлуулсан байдаг. Тодруулбал, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Виртуал хөрөнгийн тухай хуулийг тус, тус батлуулсан. Цаашид тэрбээр эдгээр хуулиудыг дагалдах 37 журмуудыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, авлигын индексийг бууруулах чиглэлд хурдтай ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь бусад салбараас илүүтэй нарийн мэргэжил шаарддаг. Төр заавал бүх ажлыг хийхгүй. Зарим ажлыг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор хийлгэж, аутсорсинг хийхэд анхаарна гэдгээ илэрхийллээ. Н.Учрал нь эрхзүйч, түүхч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. БОЛОВСРОЛ:   Их Засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч; Лимкоквин технологийн их сургуулийн Их британийн Лондон хотын салбар сургуулийг Бизнесийн удирдлагын менежмент; Монгол Улсын Боловсролын их сургуулийг Түүхийн ухааны магистр; Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг Олон улсын менежментийн мэргэжлээр тус тус төгссөн. ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарт Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. АЖИЛ Рояаль Академи, Рояаль олон улсын их сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Удирдах зөвлөлийн дарга. 2010-2016 он; Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга. 2012-2014 он; Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. 2012-2016 он; Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх. 2015-2016 он; Монгол Улсын Их Хурлын гишүүн. 2016-одоог хүртэл; Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга. 2018-2020 он; Мэдээлэл харилцаа, холбооны үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч. 2019-одоог хүртэл; Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч. 2019 – одоог хүртэл; Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга 2020-одоог хүртэл; СОНГУУЛЬТ АЖИЛ Шинжлэх Ухааны Академийн Инженер технологийн салбарын Бага чуулганы гишүүн 2019-одоог хүртэл; Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч. 2010 – 2019 он; Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн. 2020- одоог хүртэл; Олон Улсын парламентын холбооны Удирдах товчооны гишүүн 2019- одоог хүртэл Share on facebook Share on twitter Бусад мэдээ