Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо

2022.06.15

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.” гэж заасны дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо.

Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд нээлттэй болгон нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачилгыг дэмжих боломжтой болно.

Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм.

Бусад мэдээ

“Ухаалаг Засаг-2” төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны төслийн удирдагч Сиоу Чев Куек, дэд удирдагч Женнифер Гуй тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр (2024.09.23) тус яаманд ажиллалаа. “Ухаалаг Засаг-2” төсөл нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, цахим ур чадвар, цахим технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Уулзалтаар тус төслийн хэрэгжилтийн явц цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар хэлэлцэж, санал солилцов.

Журмын төсөл боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай зарлал

ҮЙЛ ЯВДАЛ Журмын төсөл боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай зарлал 2022.10.10 Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганаар батлагдсан “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д заасан дараах 3 журмын төслийг боловсруулах мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна: 1. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад үнэлгээ хийх аргачлал, журам; 2. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлага; 3. Дууны, бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, зааварчилгаа Ажлын даалгавар: Журмын төсөл тухай бүрд нөлөөллийн шинжилгээ хийх, Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх; Монгол Улстай эдийн засаг, нийгмийн хөгжил болон газар зүйн байршлын хувьд ижил төстэй 3-аас доошгүй гадаад орны туршлагыг судлах (Захиалагчтай тохиролцож улсуудыг сонгох); Журмын төслүүдийг дагалдах баримт бичгийн хамт эцэслэн боловсруулах. Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах боловсон хүчний талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгаагаа танилцуулна

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа 2-р сарын 19-ний өдөр олон нийтэд танилцуулах гэж байна.   Энэхүү судалгаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн чадавхыг а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги, б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм, в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, г) хууль эрх зүйн орчин, д) стандарт ба технологи гэсэн таван хэмжигдэхүүнээр үнэлж, харгалзах түвшнийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж өгдгөөрөө онцлог аж. Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс нь болж байна. Энэхүү судалгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хийлгэсэн билээ. Тус судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулжээ.   Хөтөлбөртэй танилцах бол ЭНД дарна уу.