Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

2022.06.09

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү.

Бусад мэдээ

Баянхонгор аймагт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвийн 2 цэг шинээр нээгдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” төвийн анхны цэгийг Баянхонгор аймагт 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн бол өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн байр, Баруун бүсийн худалдааны төвд дахин 2 цэгийг шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, “И-Монгол” академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Отгонбаяр, Баянхонгор сумын засаг дарга Г.Энхбаяр, Нэгдсэн эмнэлгийн чанар хяналтын албаны дарга В.Нарантуяа, Баянхонгор аймгийн ТЦҮХ-ийн дарга Г.Ганчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Төрийн цахим үйлчилгээний Баянхонгор аймаг дахь “ХУРДАН” 3 цэгээс тус аймгийн 90,000 орчим иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг хаанаас ч ойр, нэг дороос авах боломж бүрдэж байна. Энэ оны 08 дугаар сарын байдлаар Баянхонгор аймгийн “ХУРДАН” төв нь 7178 иргэнд үйлчилснээс 2403 буюу 31,2 хувь малчид байна. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан тэргүүтэй харилцаа холбооны салбарын ҮЭ-ийн хорооны дарга нарыг өнөөдөр /2023.04.10/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийг байгуулах Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолын дагуу сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилтны төлөөллийг оруулах Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороог байгуулах Салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бусад асуудлын талаар хэлэлцлээ.

“Цахим баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдал ба  сорилт, шийдэл” хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй  “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим шилжилтийг бүх түвшинд үр өгөөжтэй хэрэгжүүлэх, Цахим шилжилтийн багц хууль, дүрэм, журамд буй давхардал, хийдлийг арилгах зорилгоор хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь: (1) архив, албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн нөхцөл, хууль эрх зүйн орчны давхардал, хийдэл, зөрчлүүдийг нэгдсэн байдлаар тодорхойлох, (2) тухайн асуудлуудыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмж гаргах, (3) практикт хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэн шийдэл, санал боловсруулахад чиглэгдэв. Хэлэлцүүлэгт  төр, хувийн хэвшил болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдод цахимжуулах талаар төрийн бодлого, чиглэл болон цахим шилжилтийг хэрэгжүүлэх олон улсын шилдэг туршлага, хууль, дүрэм журмын шинжилгээний талаарх мэдээллийг танилцуулж, боломж, шийдлийн талаарх саналыг ярилцлаа. “Ухаалаг засаг-2” төсөл нь Монгол Улсын дижитал засаглалыг цахимжуулалтын дараагийн үе шатад хүргэн өргөжүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байна.