Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа

2022.06.02

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022”-ны дээд түвшний хуралдаанд цахимаар оролцлоо. Тус хуралдаан нь Женев дэх Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын төв байранд 2022 оны 05 дугаар сарын 30-наас 2022 оны 06 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ тус чуулганы Өндөр түвшний бодлогын 8 дугаар хуралдаан болох “Цахим таатай орчныг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд цахимаар оролцож Монгол Улсын хэрэгжүүлж буй цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгах, бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болох зэрэг стратегийн зорилго, зорилтууд, одоогийн ололт амжилтын сайн туршлагаа оролцогчдод танилцууллаа.

Мөн Сайд нарын дугуй ширээний хаалттай уулзалтад оролцож, бусад улсын сайд нар болон өндөр дээд түвшний төлөөлөлтэй санал бодлоо солилцсон юм.

“Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022” нь тогтвортой хөгжлийн зорилт, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болох мэдээлэл, харилцаа холбооны технологийн үүргийг хэлэлцэх гол форум болж, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (НҮБХ-ны А/70/1 тогтоол)-ийн хэрэгжилтийг хянах дэлхийн механизмын талаар хэлэлцэж байна.  Энэхүү Чуулган нь НҮБ-ын холбогдох байгууллагуудтай хамтран Чуулганы үйл ажиллагааны ололт амжилтыг хянах платформоор хангаж, 2005 оноос хойших үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл, үнэлгээ дүгнэлт өгдөг.

Бусад мэдээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын ажлын хэсэг Архангай аймагт 2 өдөр ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын тэргүүтэй ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав болон холбогдох удирдлагуудтай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд ажиллаж байна. Тус аймаг нь 95 мянга гаруй хүн амтай, эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй, аялал жуулчлал бөгөөд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд аймгийн удирдлагууд дээрх салбарууд болон хүний хөгжилд түлхүү анхаарал хандуулж ажиллах шаардлага байгааг онцолж байлаа. Дээрх ажлын хэсэг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тус аймагт ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчилах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалтын зохион байгуулах юм.

Харилцаа холбооны дэд бүтцийг шинэчилж, сумдыг шилэн кабелиар холбоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд БНХАУ -д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хооронд найман төрлийн баримт бичиг байгууллаа. Тодруулбал, “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-импорт банк хоорондын  тусгайлсан зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Энэхүү тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар нийт 20,9 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Улмаар харилцаа холбооны дэд бүтцийг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг санхүүжүүлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны салбар байгууллага болох “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК хэрэгжүүлэх юм. Жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх бөгөөд эхний 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. 

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ 

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг КАНСАТ үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ.  Оролцогч багт тавигдах шаардлага: Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа 2023.02.19 Багийн мэдүүлэг хүлээн авах цахим хаяг КАНСАТ 2023 тэмцээнд оролцох багийн бүртгэл (google.com) Холбоо барих утас: 89011918, 80878888 Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжтай энд дарж танилцана уу.