Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“ЦАХИМ ӨВӨРХАНГАЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭМЖСЭН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, цахим соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахим Өвөрхангай” арга хэмжээ өнөөдөр Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалтаар эхэллээ.

Сургалтаар кибер аюулгүй байдал, хиймэл оюуны ашиглалт, хэрэглээ, “цахим орчин дахь хүүхэд хамгаалал” зэрэг сэдвийн хүрээнд“Сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулж, өсвөр үеийнхэнд цахим дээрэлхлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгохын зэрэгцээ Өсвөрийн “ХУРДАН” клуб байгуулах үйл ажиллагааг эхлүүлж, 100 гаруй гишүүнд батламж гардууллаа.

Мөн салбартаа идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж, мэдээлэл, харилцаа холбоо, цахим хөгжлийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн урамшуулсан юм.

“Цахим Өвөрхангай” арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, ЦХИХХЯ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Д.Мөнхцэцэг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн болон холбогдох албаныхан Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, төрийн цахим үйлчилгээний хүртээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов.

Аймгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор явуулын “ХУРДАН” цэг байгуулах боломжийн талаар хэлэлцэж, уг санаачилгыг дэмжин ажиллахаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илэрхийллээ. Энэхүү шийдэл нь төрийн үйлчилгээг алслагдсан баг, суурин газрын иргэдэд илүү ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн аймгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор явуулын “ХУРДАН” цэг байгуулах боломжийн талаар хэлэлцэж, уг санаачилгыг дэмжин ажиллахаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илэрхийллээ. Энэхүү шийдэл нь төрийн үйлчилгээг алслагдсан баг, суурин газрын иргэдэд илүү ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр Өвөрхангай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ашиглагдах “ХУРДАН” киоск төхөөрөмжийг шинээр гардуулан өглөө.

Арга хэмжээний хүрээнд Монгол Шуудан ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын цахилгаан холбоо ХК зэрэг салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, орон нутаг дахь харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийн хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

“Цахим Өвөрхангай” арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадварыг хөгжүүлэх, дижитал орчинд зөв, хариуцлагатай оролцох мэдлэгийг түгээхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Бусад мэдээ

П.Алтан-Од: Кибер орон зайд улс орнууд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Мэдээллийн аюулгүй байдлын газартай хамтран “Кибер, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ