Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, нээлттэй мэдээллийг хууль, журмын дагуу нийтэд ил тод байршуулах, “Шилэн индекс”-ийн үнэлгээг хийхэд шаардлагатай мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон түүний харьяа 27 байгууллагын холбогдох 40 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулав.

Сургалтаар Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-д мэдээлэл нийтлэх, шинэчлэх, мэдээллийн агуулга, хүртээмжид тавигдах шаардлага, Нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)-д мэдээллийг хууль, журмын дагуу байршуулах, мөн “Шилэн индекс”-ийн үнэлгээг хийхэд анхаарах асуудал, шалгуур үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Уг сургалт нь төрийн байгууллагуудын цахим мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, нээлттэй мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ач холбогдолтой юм.













