“Ухаалаг засаг-II” төсөлд зөвлөхүүд шалгаруулж авна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II” төслийн хүрээнд Цахим зөвшөөрлийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх/цахим лиценз болон зөвшөөрлийн системийн үндсэн хөгжүүлэгч-1, Цахим зөвшөөрлийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх/Өгөгдлийн сангийн администратор-1; тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу.
2.1.3.2-1: Цахим зөвшөөрлийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх/цахим лиценз болон зөвшөөрлийн системийн үндсэн хөгжүүлэгч: https://drive.google.com/file/d/17tVWbnvdLRND1EwgndgZOOZuLG pFAYW/view?usp=sharing
2.1.3.3-3: Цахим зөвшөөрлийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх/Өгөгдлийн сангийн администратор https://drive.google.com/file/d/1LNTpBnpGc4FGdkPdjh2jh67SLGbZfJKB/view?usp=sha ring
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
- Намтар /CV/
- Дипломын хуулбар, дүнгийн хавсралтын хамт
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- НДШ-ийн лавлагаа /2022-2025/
- Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт /2-оос доошгүй/
- Ажил горилох тухай захидал
Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар *Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. *Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. *Асууж тодруулах зүйл байвал 261268 дугаар холбогдох боломжтой.











