-Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна-
Уг хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, И-Монгол академи УТҮГ-ын холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгуулсан. Мөн Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багануур дүүрэгт хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, нийт 1100 гаруй хүүхдийг хамрууллаа. Энэ үеэр хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын шаардлага, хуулийн заалтуудын талаар танилцуулж, хүүхдүүдээс судалгаа, асуумж авсан юм.




Цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэхэд тэдний санал бодол үнэ цэнтэй. Тиймээс хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход хэлэлцүүлгийн зорилго чиглэсэн.
Цаашид хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд сургуулиудын багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг хамруулах юм.











